Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»“АТРЫН НУТГИЙН ХУРД -2019” СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУРДАН МОРИНЫ ХАВРЫН БҮСИЙН УРАЛДААНЫ ТҮРҮҮ МАГНАЙ ХУРДАН ХҮЛГҮҮД
Фото

“АТРЫН НУТГИЙН ХУРД -2019” СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУРДАН МОРИНЫ ХАВРЫН БҮСИЙН УРАЛДААНЫ ТҮРҮҮ МАГНАЙ ХУРДАН ХҮЛГҮҮД

coolНийтэлсэн: cool05/13/2019Шинэчилсэн:06/04/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Газар тариалангийн өлгий Сэлэнгэ нутаг атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойг угтан “АТРЫН НУТГИЙН ХУРД -2019” хурдан морины хаврын бүсийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн уралдааны хурдан Их насны морьдын түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Ганболдын сартай зээрд хурдалж, Булган аймгийн Булган сумын Цэнгэлийн хүрэн аман хүзүүдэж, Дундговь аймгийн Ганцогтын ногоон цоохор гурвалсан бол Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын П.Мөнхтөрийн хул болон хээр морьд айргийн 4, 5-д хурдаллаа.


Хурдан Соёолон насны морьдын уралдааны түрүү магнайд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ж.Оргилын хээр хурдалж, Төв аймгийн Аргалант сумын Г.Батчулууны зээрд аман хүзүүдэн, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Д.Алтансүхийн хээр алаг, Төв аймгийн Заамар сумын Мөнхбаярын бор, Сэлэнгэ аймгийн Сант сумын Золбаярын саарал айрагдлаа.


Хязаалан насны морьдын уралдаанд Увс аймгийн Тэс сумын Ж.Төмөрбаатарын хамар цагаан түрүүлж, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Д.Бямбасүрэнгийн хул, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Ц.Баярбатын хээр, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Т.Цогдоржийн хул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Л.Эрдэнэбатын халтар айрагдлаа.


Шүдлэн насны морьдын түрүү магнайд Говь-Алтай аймгийн Баян-уул сумын Б.Амарсайханы хүрэн хурдалж, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Г.Хадбаатарын бор, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны С.Цэрэннадмидын бор, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Б.Хонгорын хонгор, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Б.Гүенбаатарын хүрэн халзан айрагдлаа.


Өхөөрдөм хөөрхөн хурдан дааганы уралдаанд Төв аймгийн Угтаал сумын Баттулгын зээрд хонгор түрүү магнайд хурдалж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Д.Мөнхтулгын хээр, Дархан-уул аймгийн Орхон сумын Б.Ариунболдын хүрэн, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын А.Алтанбаганын саарал, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Г.Энхбаясгалангийн хул айрагдлаа.


Эрлийз дээд насны түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Г.Энхтайваны бор түрүүлж, Төв аймгийн Угтаал сумын Ж.Баттулгын зээрд, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын А.Баттөмөрийн хээр, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Р.Бямбаагийн хүрэн халзан, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Ш.Оргилын халтар хурдаллаа. Эрлийз дунд насны түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын А.Мөнхбаярын хар, аман хүзүүнд Төв аймгийн Заамар сумын Ж.Түмэн-Өлзийн хээр хурдалж, Сэлэнгэ аймгийн Сант сумын Ч.Балжиннямын хээр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын С.Гантөмөрийн тод хүрэн, Төв аймгийн Борнуур сумын Х.Баасанбатын халтар айрагдлаа.


Эрлийз дааганы түрүү магнайд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын А.Амарсайханы сартай хээр хурдалж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ж.Оргилын хүрэн халзан аман хүзүүдэж, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Энхбатын хээр халзан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар С.Гантөмөрийн тод хүрэн, Төв аймгийн Борнуур сумын Х.Баасанбатын халтар айрагдлаа. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Б.Баянбилэгийн хонгор, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын М.Баярмандахын сартай хээр даага монгол болон эрлийз төрөлд энэ наадмын баян ходоод, ирэх жилийн түрүү магнай болохоор цолоо дуудууллаа. Түрүү магнайд хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олныг баясгасан хурдан хүлгүүдийг мотоциклиор байллаа. Энэ уралдаан уяачдын хувьд улсын их баяр наадмын өмнө болж байгаа нэгэн томоохон сорил болж өндөрлөлөө.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.