Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

    06/15/2026

    Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Урдаа хаалгатай автомат угаалгын машиныг цэвэрлэх, арчлах арга
Зөвөлгөө

Урдаа хаалгатай автомат угаалгын машиныг цэвэрлэх, арчлах арга

coolBy cool06/06/2019Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Угаалгын машин цэвэрлэх, элдэв үнэр танараас нь салгах тухай хэд хэдэн зөвлөгөө үзлээ. Голдуу эрчүүд угаалгын машинаа цэвэрлэх юмаа тэгээд kkkk. Манайд бол хийморь доройтдоггүй, нээж нэгжиж цэвэрлэхдээ сайн дадсанаараа эмэгтэйчүүд нь л хийж таарч байгаа байхаа даа. Дараах алхмуудыг хэрэгжүүлж байх юм бол угаалгын машин өөрийн гэсэн хачин жигтэй хөгц, бохирдлын муухай үнэртэй болж, тэр нь бүр угаасан хувцсанд шингэцэн гарч ирэхгүй, эдэлгээ удаантай, цэвэрхэн, сайхан, үнэргүй байх бололцоотой юм байна.

1. Шингэн бок ашиглахын оронд хуурай бок ашиглах. Бокыг хэтрүүлэн хийхгүй байх.

2. Шингэн хувцас зөөлрүүлэгч (fabric softener)-ийн оронд цагаан цуу (vinegar) ашигла. Хөгц, эвгүй үнэр үүсэхээс сэргийлнэ, мөн алчуур зэргийг гоё хөвсийлгөж өгнө.

3. Угаалгын машин зогсонгуут нь урд хаалгыг онгойлгож, чийглэг агаарыг гадагшлуулж, хувцсыг даруй ав. Угаасан хувцсаа угаалгын машин дотроо удааж огт болохгүй.

4. Угаалгын дараа хаалгыг онгорхой орхиж угаалгын машины дотор талыг (tub) сайн хатааж байх.

5. Хувцсаа угааж дууссаны дараа хаалганы резинэн жийргэвчийг (gasket) цагаан цуу, савантай халуун ус зэргээр сойз, порлон гэх мэтийг ашиглан цэвэрлэх. Эцэст нь хув хуурай алчуураар арчиж хуурай болгоно, хаалгыг онгорхой орхиж бүрэн хатаах. Мөн цагаан цуунд норгосон алчуурыг жийргэвчийн бохирдол ихтэй хуниасанд хавчуулж 15-20 мин байлгаад цэвэрлэж болно. Маш их бохирдолтой, хөгцөрсөн gasket-ийг авч цайруулагч бодис, содатай усанд хонуулаад цэвэрлэх.

6. Угаалга бүрийн дараа угаалгын машины хаалга, цонхыг цагаан цуутай усаар шүршиж арчиж цэвэрлэх. Ус тогтдог цонхны доод хэсгийг бүр сайн угаах.

7. Бок хийдэг tray-ийг авч мөн цагаан цуу ашиглан сойздон цэвэрлэж болно. Бүх хэсгээр нь салгаад бүрэн хатаах. Tray ордог slot-ийг мөн сайн цэвэрлэж, хатаана.

8. Угаалгын машинаа 2 7 хоногт 1 удаа, эсвэл сард 1 удаа ч юмуу угааж байх. Автомат угаалгын машин угаадаг зориулалтын бодисыг авч цэвэрлэхийн оронд илүү натурал, бага зардалтай: цагаан цуу, сода, нимбэгийн хүчил гэх мэт бодисуудаар цэвэрлэх нь адилхан үр дүнг өгнө. Эдгээрийг янз бүрийн аргаар хольж цэвэрлэж болдог юм байна. a) 100гр нимбэгний хүчил (citric acid) +200гр сода (bicarbonated soda)-г бокний tray лүү хийхгүйгээр шууд хувцас хийдэг цэвэрлэх гэж байгаа tub хэсэг рүү цацаж хийнэ. Тэгээд угаалгын машины өөрийгөө цэвэрлэх mode дээр нь тавих. Хэрэв тийм функц байхгүй машин бол хамгийн өндөр температур (90-95C), хамгийн хүчтэй эргэж сэгсрэх дээр нь тавина. (Ихэнхдээ 2 цаг шахуу үргэлжлэхээр байдаг.) b) Эсвэл эхлээд 100-300гр сода tub рүү хийгээд цэвэрлэх функц дээр тавиад дууссаны дараа ахин 2 аяга цагаан цуу хийгээд цэвэрлэх функц дээр тавих.

Нэг бол содаа бок хийдэг tray лүү, цагаан цуугаа tub рүү хийгээд цэвэрлэгээг хийж болно. Үүний дараа хаалга, резинэн жийргэвч, бок tray зэргийг дээрх аргуудаар цэвэрлэнэ. Эцэст нь угаалгын машины доод өнцөгт байдаг жижиг дөрвөлжин хаалгыг (panel) онгойлгоод нарийн tube-ийг татаж гарган таглааг нь авч сав тосон доторх усыг гарч дуустал хүлээх (ийм хоолой байдаг бол). Дараа нь эргэддэг цагаан таглааг эргэдэн авч угааж цэвэрлээд бүрэн хатаагаад буцааж хийх. Тэгээд хувцсаа хийдэг tub/drum-д бага зэргийн сода цацаж үлдээх. Уг алхам нь угаалгын машины бүрэн цэвэрлэгээ юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Наймдугаар сарын ордуудын зурхай

08/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.