Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Зурхайн орд бүрийн онцлогт тохирсон мэргэжлүүд
Зөвөлгөө

Зурхайн орд бүрийн онцлогт тохирсон мэргэжлүүд

coolBy cool06/14/2019Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хэрэв та ирээдүйд ямар мэргэжилтэй болохоо хараахан шийдээгүй, эсвэл одоо байгаа ажилдаа сэтгэл хангалуун бус байдаг бол оройтохоосоо өмнө өөрийн зурхайн ордны онцлогт тохирсон мэргэжлийг эзэмших талаар бодоод үзээрэй. Магадгүй таны амжилтад хүрэх замын тань эхлэл тавигдах ч юм бил үү.

1. Хонь

Хонины ордныхон ихэвчлэн эрч хүчтэй, өрсөлдөх чадвар сайтай, зоригтой хүмүүс байдаг учраас цагдаа юм уу, гал сөнөөгч гэх мэт баатарлаг мэргэжлүүдийг сонговол амжилтад хүрэх магадлалтай.
Мөн хонины ордны хүмүүс хэл ярианы чадвар сайтай байдаг учраас зар сурталчилгааны алба гэх мэт олон нийттэй харилцах руу чиглэсэн салбарт шилдэг нь байж чаддаг. Тийм учраас тэдний зан чанар, чадвар сонирхолд гайхалтай зохицох мэргэжлүүд бол удирдагч, цэрэг, аврагч, мөн төрийн алба болон хэвлэл мэдээлэлтэй холбоотой бүх төрлийн мэргэжлүүд юм.

2. Үхэр

Үхрийн ордныхон тогтвор суурьшилтай байдлыг эрхэмлэдэг бөгөөд тэдэнд ажлаа сайн хийгээд л, амралтаа цагт нь аваад явж байх нь амар тайван, сайхан санагддаг. Энэхүү ордны хүмүүс үнэнч шударга зантай, багаар ажиллах чадвартай байдаг учраас нягтлан бодогч, сурган хүмүүжүүлэгч, инженер, хуульч, дизайнер, мөн тогооч гэх мэт мэргэжлийг эзэмшвэл зохино.

3. Ихэр

Ихрүүд ихэвчлэн ой ухаан шаардсан, толгой ажиллуулсан ажилд дуртай бөгөөд нэг дор олон ажлыг амжуулах онцгой чадвартай байдаг учир нэгэн хэвийн уйтгартай ажлыг тэвчиж чаддаггүй. Ихрийнхний онцлог шинж чанарт гайхалтай тохирох мэргэжлүүд бол хөрөнгийн биржийн ажилтан, техникийн дэмжлэг үзүүлэх албаны оператор, багш, архитектор, аврагч юм.

4. Мэлхий

Мэлхийний ордныхон эмзэг мэдрэмтгий зантай учраас бусдад туслах, ядарсан нэгнийг халамжлах үүрэгтэй ажлуудыг гайхалтай сайн гүйцэтгэдэг. Гэвч энэ нь тэднийг зөвхөн хүүхэд, хөгшчүүлтэй ажиллах ёстой гэж байгаа юм биш шүү. Учир нь тэд уян хатан зан чанар, нягт нямбай байдлыг хослуулсан жинхэнэ удирдагч байж чаддаг юм.

Энэ ордны хүмүүс маш сайн зөвлөгчид ба ямар ч үед бусдыг сонсох, ярилцах, ойлгож хамгаалахад бэлэн байдаг учир нийгмийн ажилтан, болон хүүхэдтэй холбоотой бүх төрлийн мэргэжилтэн, хуульч, багш, захирал болоход тохиромжтой.

5. Арслан

Арслангийн ордны хүмүүс зоригтой, эрч хүчтэй, бие даасан, хараат бус байдлаараа үргэлж бусдыг гайхшруулдаг. Тэд хамт олон дундаа нэр хүндтэй байж, ажил үүргээ давуулан биелүүлж олны анхаарлын төвд байхыг эрмэлздэг.

Эзэмшвэл зохих мэргэжлүүд: Захирал, уран бүтээлч, хөтөч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, худалдагч гэх мэт.

6. Охин

Охиныхон бол төгс төгөлдрийг эрхэмлэгчид. Тэд маш нямбай хүмүүс тул бүхий л төрлийн үйлчилгээний ажлын учрыг амархан гэгч нь олж чаддаг. Мөн охиныхонд хүссэн үедээ хэн нэгэнтэй ярилцдаг, бусдад зөвлөгөө дэмжлэг өгөх ажил санал болговол дуртай нь аргагүй зөвшөөрөх болов уу.

Мөн судалгаа, шинжилгээний ажил тэдэнд яг тохирох ба найруулагч, багш, шүүмжлэгч, орчуулагч, социологич, эсвэл мөрдөгч гэх мэт мэргэжлүүдийг эзэмшвэл зохимжтой.

7. Жинлүүр

Жинлүүрийн ордныхон хайнга хэрнээ дур булаам, сонирхолтой хүмүүс байдаг. Тэд төрөлхийн удирдагчид бөгөөд өөрсдийн гэсэн орон зайтай байхыг чухалчилдаг. Тийм ч учраас тэд оффисын ажилтан юм уу, чөлөөт уран бүтээлч болоход тохиромжтой. Жинлүүрийнхний зан чанарт нийцэх төрлийн мэргэжлүүд бол удирдагч, дипломатч, бүжигчин, хөтлөгч, сурвалжлагч, аяллын компанийн зуучлагч юм.

8. Хилэнц

Хилэнцийнхний дунд нийтлэг ажиглагддаг зүйл бол тэд нэг хэсэг хорвоогийн хамгийн залхуу хүмүүс шиг аашилж байснаа гэв гэнэт ажлын төлөө л төрсөн юм шиг хамгийн хичээнгүй нэгэн болж хувирдаг явдал юм. Хэрэв тэд шаргуу ажиллаж эхэлбэл ямар ч сайхан саналаас шууд л татгалзаж орхих ба хэдэн өдрөөр ч хамаагүй эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд уйгагүй зүтгэх нь бий. Түүнээс гадна тэд оньсого таавар таах дуртай тул толгой ажиллуулсан ажилд маш тохирно. Эрх чөлөөнд дуртай салхи шиг хилэнцийнхэнд хамгийн тохиромжтой мэргэжлүүд бол мөрдөгч, тагнуулч, хуульч, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн, мэс заслын эмч, физикч зэрэг юм.

9. Нум

Нумын ордныхон бол бүтээлч, эрч хүчтэй хүмүүс. Тэд хэрэгтэй үед үргэлж зөв шийдвэр гаргаж чаддаг ба хамгийн шударга удирдагчид байдаг. Нумынхан сэтгэл хөдлөл өндөртэй хүмүүс тул амьтан, байгаль хамгааллын албанд ажиллавал амжилтад хүрэх магадлалтай. Мөн тэд аялах, цэвэр агаарт байх дуртай бөгөөд байнгын ачаалалтай амьдрал тэдний урам зоригийг тэр чигт нь мөхөөж орхих нь бий. Эзэмшвэл зохих мэргэжлүүд: Сайд, редактор, пи-ар ажилтан, дасгалжуулагч болон аялалтай холбоотой бүх төрлийн мэргэжлүүд багтана.

10. Матар

Матрын ордны хүмүүс тун амбиц ихтэй ба үргэлж л бусдаас туслалцаа хүсэж явах нь бий. Тэд шийдэмгий, тууштай, хариуцлага өндөртэй, ёс жудагтай хүмүүс учир дүүрэн зорчигчтой хөлөг онгоцыг ч амжилттай удирдаж чадна.
Эзэмшвэл зохих мэргэжлүүд: Менежер, редактор, банк санхүүгийн ажилтан, IT инженер, шинжлэх ухаантай холбоотой бүх төрлийн мэргэжлүүд орно.

11. Хумх

Хумхын ордныхон бол хүмүүнлэгийн ухааны авдар л гэсэн үг. Тэд судалгаа шинжилгээ хийх, удирдах албан тушаалд ажиллавал амжилтад хүрэх магадлалтай боловч бусадтай тэрсэлдэх, бослого зарлах дуртай зан нь түүнийг чөлөөт бизнес эрхлэгч байх хэрэгтэйг сануулдаг.
Тэдэнд тохирох мэргэжлүүд: Эрдэмтэн, зохион бүтээгч, фермер, нисгэгч, дизайнер, хөгжимчин, сэтгүүлч юм.

12. Загас

Загасны ордныхон бол ухаалаг, шинийг эрэлхийлэгч, сэтгэл хөдлөл өндөртэй хүмүүс юм. Тэд урлагийн, тэр тусмаа дуу хөгжим, бүжгийн төрөлд амжилт гаргах нь олонтой. Энэ ордны хүмүүс бусадтай чин сэтгэлээсээ ярилцаж, зовлонг нь хуваалцах төрөлхийн чадвартай байдаг тул сувилагч, гэмтэл согог заслын эмч, малын эмч, эсвэл сэтгэл зүйч мэргэжлийг эзэмшвэл тохиромжтой.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Г.Ариунбаатар Оросын дуурийн шагналын эзэн “Каста Дива” боллоо

03/31/2025

Ордуудын гуравдугаар сарын зурхай

03/04/2025

Болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлэх зорилгоор “Эрхэм буудагч” нэвтрүүлгийн 30-р дугаарыг хүргэж байна

01/31/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.