Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

    06/15/2026

    Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Хятадууд их мөнгө хураадгийн нууц
Зөвөлгөө

Хятадууд их мөнгө хураадгийн нууц

coolBy cool06/27/20191 сэтгэгдэл4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хятадууд Англичуудаас 5 дахин бага орлоготой ч, 4 дахин их хадгаламжтай байдаг ажээ.

Англи нэг өрх дунджаар 6,500 долларын хадгаламжтай байдаг бол Хятад нэг өрх 25,000 доллартай дүйцэх хэмжээний хадгаламжтай байдаг байна. 2015 онд дэлхийн 40 орны айл өрхүүдийн дунд хийсэн судалгаагаар улс орнуудын айл өрхүүд дунджаар сарын орлогынхоо 5,1 хувийг хадгалдаг нь тогтоогдсон байна. Энэ үзүүлэлтийг Хятадууд бас л тасархай тэргүүлж орлогынхоо 37 хувийг хадгаламж, хуримтлалдаа хийдэг нь тогтоогдсон бол Швейцариуд 18 хувиар удаалжээ.

Бидний таамаг судалгаагаар Монголчуудын нэг өрх дунджаар 1,300 долларын хадгаламжтай байж болзошгүй байна. Тэргүүлэгчээс хорь дахин бага гэсэн үг. Хэрэв бид Хятадууд шиг сарын орлогынхоо 37 хувийг хадгалбал байрны урьдчилгааг 3,5 жилд бүрдүүлэх, эсвэл 10 жилийн дотор 100 сая төгрөгийн хадгаламжтай болох гэх мэт тэднээс дутахгүй үр дүнг богино хугацаанд гаргах боломжтой юм.

“Хятадууд яагаад ингэж их мөнгө хураадаг вэ” гэдэг асуулт дэлхий нийтийн анхаарлыг татдаг юм байна. Олон ч судалгааны байгууллагууд үүнийг судалж, хариуг нь янз бүрээр гаргасан байдаг юм байна. Бид гадаадын 11 судалгааны байгууллагын хийсэн судалгааны үр дүнг нэгтгэн дээрх асуултын хариуг гаргахыг хичээв.

Тухайлбал Pew судалгааны хүрээлэнгээс 2012 онд хийсэн судалгаагаар “АНУ дахь хамгийн их орлоготой, мөн өндөр боловсролтой үндэстэнгээр Ази гаралтай Америкчууд хэмээн” тодорхойлжээ. Үүний шалтгааныг Siemens компанийн Хятад дах бизнес болон стратеги хариуцсан эксперт Zhao Күнзийн сургаалтай холбон тайлбарлажээ.

Zhao-н “Хятадын амжилтын нууц” номонд амьдралын мөрдлөг болон мөнгөнд хэрхэн хандахыг номлосон Күнзийн 5 сургаалийг доорх байдлаар дурджээ. Үүнд:

Сайхан амьдралын төлөө тууштай тэмц

Чанартай боловсрол эзэмш

Сайн нөхдөөр өөрийгөө хүрээлүүл гэж номложээ.

Гэр бүлдээ анхаар

Мөнгөө хэмнэ. Илүү сайхан амьдралын төлөө хадгал

Түүний үзэж байгаагаар Күнзийн энэ үзэл, сургааль нь дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон улс цэцэглэн хөгжих, өнөөгийн Солонгос, Тайвань, Сингапур, Гонконг болон Хятадын хөгжлийн үндэс болсон гэж үзжээ.
Энэхүү номлолын гуравдугаарт дурдагдсан “Мөнгөө хэмнэ. Илүү сайхан амьдралын төлөө хадгал” гэснийг тэрээр доорх байдлаар нэмж тайлбарласан байна.

Зээл авахаас зайлсхий

Ирээдүйнхээ төлөө мөнгө хуримтлуул

Арвич хямгач байж мөнгөө ухаалаг зарцуул

Хүүхдэдээ энэ бүхнийг зааж өг гэсэн байна.

Үнэхээр ч Америкчуудын дийлэнх нь өнөөдөр кредит картныхаа хүүнд дарлуулан амьдарч байхад Ази гаралтай Америкчууд зээл авбал зөвхөн урт хугацаатай, хамгийн бага хүүтэй моргейжийн зээл л авдаг.

Мөн Хятадууд уламжлалт цагаан сарынхаа үеэр бие биендээ болон хүүхдүүддээ зөвхөн “Ампао” хэмээх улаан ууттай мөнгө бэлэглэдэг нь тэдэнд мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж, ирээдүйдээ зориулан мөнгө хураах ёстой юм байна гэдэг далд ухамсарыг суулгадаг хэмээн дурджээ.

Эндээс дүгнэхэд Күнзийн сургааль, мөнгөтэй харьцах арга барил, ирээдүйдээ тавих анхаарал зэрэг нь өнөөгийн Хятадуудыг “дэлхийн хамгийн их мөнгө хуримтлуулдаг хүмүүс” болгожээ. Дээрх байгууллагуудын хийсэн судалгаагаар тэд мөнгөө юунд зориулан хураадаг болохыг нэгтгэн дүгнэжээ. Тодруулбал:

Ирээдүйд орлогогүй болохоос сэргийлж

Тэтгэвэрт гарах үедээ хэрэглэх гэж

Байрны урьдчилгаа бүрдүүлэхийн тулд

Хүүхдүүдээ гэрлэх үед нь байртай болон мөнгөтэй байлгахын тулд зориулан мөнгө хураадаг байна.

Товчхондоо тэд зөвхөн “ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ” мөнгө хадгалдаг болох нь тод харагдаж байна. Үүнд л тэдний их мөнгө хураадгийн нууц оршиж буй болов уу.

Тэгвэл бид яагаад тэднээс хорь дахин бага дүнтэй хадгаламжтай байна вэ? Бид ирээдүйгүй хүмүүс үү?

Бид ирээдүйгүй биш харин ирээдүйн асуудалд анхаарал хандуулдаггүй хүмүүс болох нь өөр нэгэн судалгаанаас харагдаж байна.

Улс үндэстнүүдийн хоорондын соёл, зан заншлын ялгааг тогтоодог Герт Хофстедийн 5D загвараар хийсэн судалгаагаар “ирээдүйн асуудалд ач холбогдол өгөх байдал”-аараа Хятадууд бас л дэлхийд тэргүүлдэг бөгөөд 120 оноо авахаас 87 оноо авсан байдаг бол Монголчууд бид 41 оноо авсан байдаг юм байна. Ирээдүйн асуудалд ач холбогдол өгдөггүй хүмүүсээс “50 жилийн дараа танай компани ямар болсон байх вэ” гэж асуухад тэд үүнд огт хариулж чадахгүй бөгөөд энэ талаар ямар ч төсөөлөлгүй байдаг гэсэн байна.

Гэхдээ бид 50 жилийн дараах компанийн ирээдүйд санаа зовдоггүй юмаа гэхэд 10 жилийн дараах хүүхдүүдийнхээ ирээдүйд, 20 жилийн дараах өөрийнхөө ирээдүйд санаа тавина гэдэгт би итгэлтэй байна.

Уншигч танаас нэг зүйл асууя.

10 жилийн дараа таны хүүхэд их дээд сургуульд сурах уу?
20 жилийн дараа та хангалттай хэмжээний хуримтлалтай, хангалуун амьдрахыг хүсч байна уу?
Тэгвэл та энэ бүхний төлөө сарын орлогынхоо хэдэн хувийг хадгалж байгаа вэ?

Хадгаламжийн даатгалын корпораци Mongo.mn сайт хамтран боловсруулав

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Наймдугаар сарын ордуудын зурхай

08/01/2025

1 сэтгэгдэл

  1. brarhmastra on 06/29/2019 23:15

    horhoi ch hamaagui idej baij mongoo huraadag baihoo

Сүүлд нэмэгдсэн

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.