Үзмэрч засалч Л.Нямаагийн зөвлөгөөг цувралаар хүргэж байна.
Хэцүү бэрхшээл бүхэн чамайг ядрааж, зовоож, залхааж асуудал хойноосоо дагуулж сэтгэлийн хүч, тэвчээрийг барахад ТЭВЧЭЭР бүгдийг шалгаж байдаг.
Хамаг бүгдээрээ хараан зүхэж, ах дүүс найз нөхөд чин чам руу дайрч байсан ч гэсэн чи өөрөө хэн байна түүгээрээ үлдэх нь чухал. ӨӨРИЙНХӨӨРӨӨ бай.
Хорвоо ертөнц мөхөх гэж байгаа юм шиг ажи үйлс бүх юм чинь бүтэхгүй байгаа ч гуниглалгүйгээр гомдлолгүйгээр дотоод сэтгэлээ ХҮЧИРХЭГ байлгахад болно.
Хамгийн их доромжлол, хоосролт, айдас өөрийгөө хүндэл сэтгэлээ алдахад байдаг. Чи өөрийнхөө хувь заяаг өөрийнхөө тэвчээр ХАТУУЖИЛТААР өөрчлөх ёстой.
Чи боловсролтой ч бай үгүй ч бай оюуны чадвартай бүхий л энерги, сэтгэл зүрхээ ухаанаа хандуулж чадвал хамгаас ХҮЧИРХЭГ байна.
Сайн муу үйлийн үрэнд хугацаа байхгүй. Нүглийн буртагийг нухаж ойлгохгүй өнөө маргаашийн ашиг хонжооны төлөө бусдыг зүй бусаар хорлох нь элбэг байдаг.
Үл итгэл, үл тоосноор ангижрах боломжгүй өөрийн биеэр туулж мэдэрдэг нь байгалийн хууль.