Баяр наадам зохион байгуулах хороо бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг нууцдахыг хичээж байгаа энэ цаг үед бөхчүүд нэг нэгээрээ сэргээш хэрэглээгүй гэдгээ мэдэгдлээ. Харин Э.Оюунболд аварга мэдэгдэл хийгээгүй байна. Тодруулбал,
1. Улсын арслан П.Бүрэнтөгс ЦЭВЭР
2. Улсын арслан Ц.Содномдорж ЦЭВЭР
3. Улсын харцага Б.Бат-Өлзий ЦЭВЭР
4. Улсын харцага Д.Анар ЦЭВЭР
5. Улсын аварга Н. Батсуурь ЦЭВЭР
6. Шинэ начин А.Давааням ЦЭВЭР
7. Шинэ начин Б.Цэдэнсодном ЦЭВЭР
8. Аварга Сүхбаатарын Мөнхбат ЦЭВЭР
9. Манлай начин Э.Энхбат ЦЭВЭР
10. Дааганы эзэн Б.Орхонбаяр ЦЭВЭР
11. Улсын аварга Ч.Санжаадамба ЦЭВЭР
12. Шинэ начин Н.Баярбаатар ЦЭВЭР
13. Улсын начин Д.Цэрэнтогтох ЦЭВЭР
14 . Улсын начин Ж.Ням-Эрдэнэ ЦЭВЭР
15. Дашдоржийн Цэрэнтогтох ЦЭВЭР гэдгээ мэдэгдсэн юм.
Бөхчүүд рүү 2019.08.09-ны өдөр залгаж сэргээшийн талаар мэдээлэл өгсөн. Харин сэргээш илэрсэн хүнд эхлээд мэдэгдэж, тухайн бөх хүлээн зөвшөөрсөн тохиолдолд олон нийтэд зарлана. Харин зөвшөөрөхгүй бол дахиад В сорьцыг шинжлүүлэх юм байна. Улмаар олон нийтэд зарлах хуулийн хугацаа нь 10 хоонг байдаг аж. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.