Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Хүн хутгалсан И гэгч нь “Шезопрени” өвчний учир СЭМҮТ-ийн хяналтад байдаг
Фото

Хүн хутгалсан И гэгч нь “Шезопрени” өвчний учир СЭМҮТ-ийн хяналтад байдаг

coolBy cool08/01/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А 2018 оны 07 сарын 31-ний өдөр ажлын байран дээрээ бусдад хутгалуулсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Хэрэгт тус дүүргийн харьяат, 1954 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй И-г холбогдуулан шалгаж байгаа бөгөөд уг этгээд дүүргийн ЗДТГ-ын нарийн бичиг эмэгтэйн өрөөнд орж ирээд маргаан дэгдээж, биед нь халджээ. Улмаар энэ асуудлыг намжаах гэсэн ЗДТГ-ын дарга А-тай маргалдаж, хэвлийд нь хутгалж гэмтээсэн гэдгээ мэдүүлсэн байна. Мөн гэмт хэрэгт холбогдогч этгээд “Миний хүргэн дүү дүүргийн хот тохижилтын газар ажилладаг. Би тагнуулч хүн учир биеэ хамгаалахаар хутга авч явдаг” зэргээр мэдүүлжээ. Харин түүний дүү Б “Манай хамаатнуудаас дүүргийн хот тохижилтын газар ажилладаг болон ажиллаж байсан хүн байхгүй. Манай ах хэд хоногийн өмнөөс өвчин нь хөдлөөд янз бүрийн юм ярьдаг нь эхэлсэн. Бас утга нь ойлгомжгүй юм бичээд байдаг юм. СЭМҮТ-д эмчийн хяналтад ороод олон жил болж байгаа” гэдэг тайлбарыг өгчээ. Холбогдогч этгээдийн авч явсан утга тодорхой бус үгстэй лоозон, сэтгүүл, “Би Монгол хүн, Трам” гэх мэт үгтэй цаас тогтоосон малгай зэргийг нь эд мөрийн баримтаар хураан авчээ.

Гэмт хэргийн холбогдогч И нь “Шезопрени” өвчний учир Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмчийн хяналтад байдаг, уг өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалттай этгээд аж. Хохирогч А Цэргийн нэгдсэн госпиталд хэвтэн эмчилгээ хийлгэж байна.

Тус хэргийг үйлдсэн иргэн Б.Идэрчулуун анх угтах үйлчилгээний ажилтнаас дүүргийн Засаг даргыг асууж орж ирсэн байдаг. Тухайн үед дүүргийн Засаг дарга хуралтай байсан тул Тамгын газрын даргын өрөөг зааж өгчээ.

Улмаар сэжигтэн Б.Идэрчулуун дүүргийн Тамгын газрын Шагнал, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Бадам-Очирыг үг хэлүүлэхгүй шууд цохисон бөгөөд энэ үед Тамгын газрын дарга Б.Амартүвшин зохих шаардлагыг тавихад түүнийг хутгалсан байна.

2018 он гарснаар иргэн Б.Идэрчулуунаас Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт жагсаал, цуглаан зохион байгуулах мөн уулзах ямар нэгэн өргөдөл, хүсэлт ирүүлээгүй гэсэн мэдээллийг дүүргийн зүгээс өгсөн.

Мөн сэжигтэн Б.Идэрчулуун нь дүүргийн Тамгын газарт ирж хэлтэс, албадын дарга болон холбогдох мэргэжилтнүүдтэй өмнө нь огт уулзаж байгаагүйг дүүргийн Тамгын газрын албан хаагчид хэлж байгаа юм.

Биедээ ахуйн зориулалтын хутга авч яван байн байн тэмтэрч үзэж байгаа бичлэг нь дүүргийн хяналтын камерт хадгалагдсан байна.

Сэжигтэн И нь хутгалсан даруйдаа хутгаа хэрэг гарсан өрөөний цонхоор шидсэнийг дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан хаагчид илрүүлжээ.

Одоогийн байдлаар тус хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа бөгөөд хохирогч Б.Амартүвшин цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

 

 

гэмт хэрэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.