Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Тэмбүү өвчнийг эмчилж, устгасан анхны сум Сэлэнгэ аймгийн Хушаат сум боллоо
Фото

Тэмбүү өвчнийг эмчилж, устгасан анхны сум Сэлэнгэ аймгийн Хушаат сум боллоо

coolBy cool07/25/2019Updated:09/06/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд 2019 оны 7 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд “Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг”-ийг зохион байгуулсан бөгөөд энэ жилийн онцлог нь тэмбүү өвчний эрт илрүүлэгийн үзлэг, шинжилгээг нарийвчилсан шинжилгээний аргачлалаар газар дээр нь оношилж, зөвлөгөө өгсөн явдал юм.
Энэхүү цогц арга хэмжээг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан зохион байгуулсан бөгөөд Сэлэнгэ аймгийн урдаа барьдаг зөвлөх эмч нар, Нийслэлээс уригдаж очсон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар, бусад эмч, эмнэлгийн ажилтан, мэргэжлийн лаборант нарын 42 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллалаа.
Тус сумын 15-аас дээш насны нийт 628 хүнд халдварт бус өвчний эрсдлийн үнэлгээ хийж, цусны биохими шинжилгээ авч, шаардлагатай иргэдийг дотор, зүрх, цээжний рентген, эхо, нүд, чих хамар хоолой, эрэгтэйчүүдийн эмчийн үзлэгт хамруулсан.

Тэмбүү өвчний эрт илрүүлэгийн үзлэгээр 12 хүнд тэмбүү өвчний үүсгэгчийг илрүүлж, нэн даруй эмчилгээнд хамруулж, эрүүлжүүлэх арга хэмжээг шуурхайн зохион байгууллаа. Үзлэгийн үеэр хувь хүний мэдээллийг кодлож, өвчтөний нууцлалыг чандлан хадгалсан болно.
Тус үзлэгийг зохион байгуулахад Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Оргил дэмжиж ажилласан бөгөөд цаашид дээрх цогц үзлэгийг тэмбүү өвчний эрт илрүүлэгийн үзлэг, шинжилгээтэй хамтатган Сэлэнгэ аймгийнхаа бүх сумдад зохион байгуулахаа төлөвлөж байгаагаа хэллээ. Мөн энэ ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг аймгийн Иргэдийн төлөөгчдийн хурлын даргатайгаа хамтарч шийдвэрлэх болсноо мэдэгдсэн байна.
Ийнхүү Халдварт  өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх болон “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд Тэмбүү өвчнийг эмчилж, устгасан анхны сумаар Сэлэнгэ аймгийн Хушаат сум тодорсон бөгөөд бусад аймаг, орон нутагт энэхүү ажлыг зохион байгуулж, тэмбүү өвчлөлийг Монгол улсад устгах ажлыг эрчимжүүлэхийг уриалж байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Сураг алдарсан Б.Батмаа манай дуранд

04/30/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.