Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёл, аялал жуулчлалын цуврал арга хэмжээний нэг болох “Хятадын Өвөрмонгол, Хэбэй мужийн аялал жуулчлалын танилцуулга, Өвөрмонголын амтат хоолны өдөрлөг” уулзалт өнөөдөр /2019.09.03/ 9-р сарын 3-ны өдөр Новотель зочид буудалд боллоо.
Монгол, Хятад улсын аялал жуулчлал, албаны хүмүүс оролцсон энэ уулзалтаар Хэбэй мужаар аялахад тохиромжтой газрууд, үзэсгэлэнт байгалийн сонин содон бүхнийг үзүүлсэн бичлэгийг олон нийтэд үзүүлж байв.
Соёлын аялал жуулчлал, амтат хоолны өдөрлөгийн нээлтэнд БНХАУ-ын Өвөрмонголын соёл, аялал, жуулчлалын танхмын орлогч дарга Юү Жэ Гүэ: ‘Хятад-Монгол хоёр орон уул усаар холбогдсон сайн мөнхийн хөршүүд билээ. Мөн Орос-Монгол-Хятад гурван улсын төрийн тэргүүний уулзалтаас хойш хүмүүнлэг, соёл, аялал жуулчлалын үйл ажиллагаа өргөжин, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагаа үр дүнгээ өгч байна. Жишээ нь, Хятадын Эрээн хотын хилээр Монгол улс руу 713 вагон зорчиж, өмнөх оноос 23 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын брэндийг хөгжүүлэх, Монгол-Хятад-Өвөрмонгол нь Монгол улсын соёл, аялал жуулчлалыг хүлээн авдаг чухал газар болсон. Энэ оны эхний улирлын байдлаар 389 000 жуулчид аялж 3,7 хувиар нэмэгджээ. Хоёр орны 70 жилийн ойг тохиолдуулж цаашдын хамтын ажиллагаа, харилцааны хүрээнд алсын хараагаа хүмүүнлэг, соёл, аялал жуулчлалын салбарт чиглүүлж, бодитой хөгжүүлэх хувь нэмрээ хамтдаа оруулцгаая.” гэв