Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

    07/19/2026

    Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

    07/19/2026

    ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

    07/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Фото сурвалжлага: Хурдан морины уралдаанч хүүхдүүд байрандаа орлоо     
Фото

Фото сурвалжлага: Хурдан морины уралдаанч хүүхдүүд байрандаа орлоо     

coolНийтэлсэн: cool09/18/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын морин спорт, уяачдын холбооны санал, санаачлагаар Шигшмэл хурдан морьдыг шалгаруулах  Их хурд уралдааныг  3 жил тутам 8 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолоор энэхүү уралдаан наадмыг 2019 оны 07 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Хүй долоон худагт зохион байгуулагдсан.

Монголын морин спорт, уяачдын холбоо хурдан морины аливаа наадмыг морин уралдаан төвтэй хандлагаар зохион байгуулж ирснийг өөрчилж, морьтны соёлыг бүхэлд нь илэрхийлэх, үндэстний их өв соёл болохыг түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хөгжүүлэхээр зорилгын хүрээнд тус уралдааныг “Их хурд-VIII”-Монгол туургатны морьтны өв соёлын наадам” нэртэйгээр, уран зургийн үзэсгэлэн, морьтны соёлын дууны улсын уралдаан, адуун өв соёлыг сурталчлах үзэсгэлэн яармаг, худалдаа, айраг фестиваль, 21 аймгийн шилдэг адуучин тэмцээн, хос морьтон, дээлтэй монгол, хуйрнан шуугигч хүүхдийн барилдаан, гийнгоо марзайн улсын уралдаан, адууны бурханы зан үйл, цам харайлт, жороо морины уралдаан, шинэ цагийн монгол морины уралдаан, Шигшмэл хурдан азарга, их насны морьдын уралдааныг тус тус зохион байгууллаа.

Шигшмэл хурдан морьдыг шалгаруулах  “Их хурд- VIII” уралдааны хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хурдан хээр азаргыг унаж түрүүлгэсэн Төв аймгийн Зуунмод сумын  4 дүгээр сургуулийн  3б ангийн сурагч  Буян-Оршихын Энхбаяр хүүд СХД-ийн 20 дугаар хороонд байрлах 69А байранд  1 өрөө байр, их насны морьдын уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат МУТМУ Т.Галбадрахын бор морийг унаж түрүүлгэсэн ХУД-ийн Өлзийт хорооллын 59 дугаар сургуулийн 4А ангийн сурагч Пүрэвсүрэнгийн Пүрэвбат хүүд СХД-ийн 20 дугаар хороонд байрлах 69А байранд 1 өрөө байр, Шилмэл морьдын уралдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Ц.Чимэдбавуугын Хүрэн халзан азаргыг унаж түрүүлгэсэн Хөвсгөл аймгийнТөмөрбулаг сумын уугуул Мөрөн сумын 4а ангийн сурагч Пүрэвбатын Эрдэнэбат хүүд ХУД-ийн 5 дугаар хороонд байрлах Шинэ сууц байрны 34 тоот 1 өрөө орон сууцыг Монгол Улсын Тод манлай уяач, “Модун хаан групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Дамбын Хишигжаргал ивээн тэтгэж байруудыг хурдан морины уралдаанч хүүхэд болон түүний  аав ээжүүдэд нь гардуулан өглөө.

Байр гардуулан өгөх ажиллагаанаас бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

цаг үе
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.