МУГЖ, Зууны манлай дуучин Б. Сарантуяагийн хүү Б.Эрхэмбилэг өчигдөр 22 нас хүрлээ. Өсөж том болох тусмаа аавтайгаа адилхан болж буй Б.Эрхэмбилэгийн зургуудаас хүргэж байна.
Зууны манлай дуучин, поп хатагтай Б. Сарантуяагийн бяцхан үрс өдрөөс өдөрт өсөн том болсоор байна. Ээжийн эрх хүү Эрхэмбилэг өдгөө эрийн цээнд хүрч байгаа бол бяцхан гүнж Хулан нь сургуулийн босго алхаад байна.
Хүү Б.Эрхэмбилэг нь хар багаасаа л “Сараагийн эрх шар” хэмээн дуудуулж, олны нүдэнд өртсөн билээ. Харин Эрхэмээ хүүг өнөөдөр хэн ч харсан “Яг аав байна шүү дээ. Ямар том эр болоо вэ” гэдэг аж. Түүний төрсөн аав УИХ-ын гишүүн Л.Болдын төрсөн дүү Л.Болдхуяг гэдгийг хүн бүр мэддэг.
Харин поп хадагтай Сарантуяагийн охины аав нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Отгон-Очир гэх хбизнесмен залуу байдаг гэдэг.
Тэгвэл Б.Эрхэмбилэг хүү 22 насны төрсөн өдрөө гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэлээ.