Дуучин Ч.Хишигдалай Монголын хөгжмийн ертөндөд өвөрмөц дуу хоолойгоороо бусдаас ялгарч буй залуу дуучдын нэг. Урлагийн ертөнцөд гялалзах болсон дуучин бүсгүй өөрийн стиль, имиждээ анхаарч богино хугацаанд дур булаам бүсгүй болж чадсан. Үүнийгээ тэрээр спорттой холбон тайлбарлажээ.
Ч.Хишигдалай долоо хоногт хамгийн багадаа хоёр удаа фитнесээр хичээллэдэг гэнэ. Жингээ барихаас гадна эрүүл мэнддээ анхаарч, спортыг зорилгынхоо нэгээхэн хэсэг болгосон байна.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Надад нээх сайхан бие байхгүй л дээ. Гэхдээ яахав биеээ хоол унд, хөдөлгөөнөөр туранхай болгосон. Охиддоо хэлэхэд өглөө өөх тос ихтэй хоол унд идээд гар. Өдөр шөл устай хоол ид, орой 7 цагаас хойш юу ч битгий ид. Идмээр байвал ааруул, avacoda жимс идээрэй.
Надад хүнээс илүү бариад байдаг дэглэм нээх байхгүй. Гол орой л битгий юм ид” гэжээ.