Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025

    Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

    06/11/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Ерөнхийлөгч Х.Баттулгын экс амраг “шулам” Аматти гэж хэн бэ?
Фото

Ерөнхийлөгч Х.Баттулгын экс амраг “шулам” Аматти гэж хэн бэ?

coolBy cool10/04/2019Updated:10/04/2019Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 Сүүлийн үед Аматти нэрээр олны анхаарлыг танигдаад буй С.Маралааг “Харанга”-ын Х.Лхагваагын эхнэр байснаар хүмүүс сайн мэддэг. Загварын гойд мэдрэмж, басхүү далдыг харах чадвараараа олонд танигдсан уг бүсгүй цагтаа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын амраг явсан гэнэ шүү.

Эх сурвалжийн мэдээллээр, Орос эхнэртэй гэгддэг улстөрч Х.Баттулга бизнесмэн байхдаа нэртэй зураачийн охин С.Маралаатай хайр сэтгэлийн холбоотой байжээ. Тэднийг хамтдаа байсан түүхийг ойр дотныхон нь гэрчилдэг.

Тэр үеийн нууцлаг бизнесмэн Х.Баттулга С.Маралааг дөнгөж насанд хүрч байхад нь олж харан дурлаж, чамгүй удаан үерхсэн гэдэг. Маралаа унаган Орос, Англи хэлтэй, урлагийн элит гэхээр гэр бүлд төрсөн, чамгүй боловсролтой нэгэн учраас баян амраг Х.Баттулгынхаа буянаар Америкт нэлээд хугацааг өнгөрөөжээ.

Ерээд оны сүүлч, 2000 оны эхээр Америк тухайн үеийн залуусын мөрөөдлийн орон байсан. Харин сайхан бүсгүй Х.Маралаа Монголын толгой баян бизнесмэний хүчээр шууд явсан. Удаан хайр сэтгэлийн холбоотой байсан хоёр салж, сайхан бүсгүй С.Маралаа “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн гурав дахь гэргийгээр тодорчээ.

Цуутай хосууд хоёр жил хамт амьдраад хоёр тийш болж, Маралаа охиноо өөр дээрээ авсан. Маралаа дахин амьдрал зохиосон эсэхийг хүмүүс сайн мэдэхгүй, харин нэг хүү төрүүлснийг Ерөнхийлөгчийнх хэмээн хардах хүмүүс олон. Монголын үе дамжсан зураач сэхээтнүүдийн үр удам С.Маралыг унаган орос “школ“-той, өндөр боловсролтой бүсгүй хэмээн тал өгөх хүн олон.

Дашрамд дуулгахад, С.Маралаа, Ц.Элбэгдорж 2005-2008 онд Ардчилсан намын даргаар ажиллахад Ц.Элбэгдоржийн аппаратанд ажиллаж олны нүдийг орой дээр нь гаргаж, АН-ын гишүүдийн нүдийг хэсэгтээ хужирласан.

Удалгүй Ц.Элбэгдорж дахин Ерөнхий сайд, бүр Ерөнхийлөгч болон мандсан билээ. С.Маралаа экс амраг, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын намын ажилд 2010 оны хавьцаа хүчин зүтгэж байсан нь салсан амрагтаа өгөөмөр гараа сунгасан хэрэг бөгөөд тэдний харилцаа урт удаан хугацаанд үргэлжилснийг гэрчилнэ.

С.Маралаа 2000 оны эхээр сонинд ярилцлага өгөхдөө өөрийгөө “Би шулам” хэмээн зарлаж олныг гайхшруулсан. Тухайн үед Оросын “Зөн билгийн тулаан” тэмцээн Монголд телевизээр гарах байтугай ОХУ-д сураггүй байсан үе. Тийм болохоор өөрийгөө шулам гэж шуудхан хэлсэн.

С.Маралаа удган болсноор нэрээ Аматти болгож, хоёр ч Ерөнхийлөгчийг Монгол Улсын төрийн тэргүүн болох суудлыг зассан гэж яригддаг. С.Маралаа анх 13 настайдаа өөрийгөө шулам гэдгээ мэдсэн бөгөөд түүний тэнгэрийн нэр нь Аматти. Одоо С.Маралаа гэхээс илүү Аматти гэж нэрлэдэг.

С.Маралаа нэрийнхээ тухай “Аматти гэдэг маань Тэргэл сар гэсэн утгатай учраас шинийн арван таван миний өдөр байдаг юм. Тийм учраас би энэ өдөр зөвхөн усаар ундаалан мацаг барьж, ёсыг сахидаг” хэмээн тайлбарлажээ.

Аматти байн байн эцэг өвгөдийнхөө нутаг Оросод очиж үйл хийдэг бөгөөд өнгөрсөн зун Байгаль далайгаа тахиад ирсэн гэнэ. Харин тэрээр өөрөө биш өвөө нь Оросын эрлийз учир харь цусны хүн гэж хэлүүлэхийг илүүд үздэг.

Гоо төрхөөрөө Аматтитай эн зэрэгцэх удган байхгүй ч ур чадварыг нь үйлчилгээ авсан хүмүүс л хэлэх байх даа.

Дээдсийн хүрээнд “Ногоон” Маралаа гэгдэж явсан цуутай бүсгүй өнөөдөр гэсэн залуу насны гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдсэний сацуу өөрт нь ойртсон эрчүүдээ нэр алдар, албан тушаалын оргилд хүргэж, эд хөрөнгийг нь арвижуулдаг нь аргагүй л шулмын увидас гэлтэй.

энтертайнмент
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Б.Баатар: Бид төрөөс нэг ч тендер, лиценз, боломж аваагүйгээ хариуцлагатайгаар мэдэгдэж, уран бүтээлийнхээ орлогыг нотлоход бэлэн байна

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025

Б.Баатар: Бид төрөөс нэг ч тендер, лиценз, боломж аваагүйгээ хариуцлагатайгаар мэдэгдэж, уран бүтээлийнхээ орлогыг нотлоход бэлэн байна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.