25 жилийн ойгоо тэмдэглээд удаагүй байгаа Никитон хамтлагийн бөмбөрчин Билгүүн уржигдар буюу 2019.10.04-ны өдөр Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэгээр энгэрээ мялаажээ. Урлагийнхан төрийн энэхүү цол, тэмдэгээ албан ёсны хувцастай гардан авдаг бол Никитон хамтлагийн бөмбөрчин Билгүүн богино ханцуйтай цамц буюу подволктойгоор гардан авсан. Улмаар ая зохиогч, гитарчин Өөжгийгийн тоглолтод оролцсон юм.
Бөмбөрчин Билгүүний зургуудаас хүргэж байна.