Баян айлын “бандгар хүү” гэгддэг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр экстрийм спортод тун дуртай нэгэн аж.
Тэрбээр өөрсдийн ур ухаанаараа тоноглосон машиныхаа эд хавыг үздэг “Зэрлэг 4х4” тэмцээнд оролцож дэд байрыг хүртэж, цом мөнгөн шагналаар шагнуулжээ.
Мөн зохион байгуулагчдийн зүгээс тун удахгүй болох олон улсын бартаат замын уралдаанд эрхэм гишүүн оролцох болсныг бахархалтайгаар зарласан гэнэ шүү.
Сонирхуулахад, Н.Номтойбаяр гишүүний оролцсон тус тэмцээнд өрсөлдөхийн тулд техникийн үзлэгийн нарийн шалгууруудыг давж, такс болох 200 мянган төгрөг төлөх ёстой гэнэ. Ингэсний хүчинд 80км гаруй үргэлжлэх шавран зуурмаг дунд давхих эрхийг хүртэх ажээ.