Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»‘Цахим сэтгүүл зүйн хөгжил 10 жилд’ III форум боллоо
Фото

‘Цахим сэтгүүл зүйн хөгжил 10 жилд’ III форум боллоо

coolBy cool10/29/2019Updated:10/29/2019Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email


Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох  Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойтой золгож байна. “Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбоо 2019 оны 10 сарын 26-ны өдөр Новотел зочид буудалд “ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨГЖИЛ 10 ЖИЛД” III  форумыг амжилттай  зохион байгууллаа. Форумд МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон сэтгүүлч бэлтгэж байгаа их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлчид оролцсон юм.

Хэлэлцүүлгийг Монголын Сайтын холбооны дэд Ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг нээж үг хэлсэн.

Үүний дараа  Монголын Сайтын холбооны дэд Ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг “Цахим сэтгүүл зүйн хөгжил 10 жилд илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Тэрээр “Монгол Улс ба цахим хэрэглээ”, “Монгол Улс ба цахим сэтгүүл зүйн хөгжил”, “ Цахим сэтгүүл зүйн цаашдын тулгамдсан асуудлууд” гэсэн гурван багц сэдвийн хүрээнд илтгэлээ танилцууллаа. Энэ удаагийн форумын үеэр “Худал мэдээллийг хэрхэн таних, яаж сэргийлэх вэ” асуулт, хариулт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Сэтгүүл зүйн доктор МУСГЗ, зохиолч сэтгүүлч Б.Галаарид, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийн багш Д.Идэржаргал, “Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв”-ийг үүсгэн байгуулагч “Fact Check Mongolia” хөтөлбөрийн зохицуулагч Ц.Тамир,  Монголын сайтын холбооны дэд Ерөнхийлөгч  Г.Улсболд нар оролцож, хуурамч мэдээллээс сэргийлэх,  олон нийтэд түгээхгүй байх талаар ярилцсан юм. Үнэн бодит мэдээлэл тодорхой эх сурвалж, баримт нотолгоотой байдаг бол хуурамч мэдээлэл тараагчид нотолгоог хуурамчаар үйлддэг. Хуурамч мэдээлэл бүтээгч, тараагчид мэдээллээ үнэмшилтэй болгохын тулд ашигладаг гол хэрэглүүр нь зураг, аудио бичлэг, видео бичлэг юм. Фотошоп программ гарсны дараа маш үнэмшилтэй мэт гэрэл зураг хавсаргасан хуурамч мэдээлэл түгж байсан бол өнөөдөр хуурамч мэдээлэл түгээх арга улам бүр нарийсч байгаа, үүний хор хөнөөлийн талаар хөндөн ярилцсан байна. Форумд Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн Мэдээлэл харилцааны менежментийн сургуулийн захирал, доктор, профессор Д.Дагиймаа “Цахим сэтгүүл зүйн хөгжлийн  чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.  Тэрээр
-Сэтгүүл зүй ба технологи
-Сошиал медиа ба сэтгүүл зүй
-Хэвлэл мэдээллийн бизнесийн загвар
-Сэтгүүлч мэргэжилд гарч буй өөрчлөлт гэсэн багц сэдвийн хүрээнд сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ.

“Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар “Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд”  III форумыг зохион байгуулж байсан бөгөөд  форумаас  сэтгүүлчдэд хандан уриалга  гаргасан.  Энэхүү уриалгын төслийг Монголын сайтын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Түвшинтөгс танилцуулж, форумд оролцогчдын саналыг тусгасан юм.
Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд”  III форумаас гарсан уриалгыг Та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.

“Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд” III форумын уриалга

Монгол Улсын цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага Монголын сайтын холбооны 10 жилийн ойн арга хэмжээ, “Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд” III форумын оролцогчид бид цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжил нэгт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад хандан дараах уриалгыг гаргав.
1. Хүний эрхийг дээдлэх 
1.1 Хүний эрхийг дээдэлж, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг хамгаалах
1.2 Олон нийт, хэрэглэгчдийн мэдэх эрхийг хангах
1.3 Садар самуун, терроризм, хар тамхи, мансууруулах бодис зэрэг аливаа ёс бус мэдээллээс ангид байх
1.4 Хувь хүний нууцтай холбоотой аливаа мэдээлэл, зураг, дүрс бичлэгт болгоомжтой, няхуур хандах
1.5 Арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэгээр ялгаварлах үзлийг сурталчлах, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй агуулга түгээхээс татгалзах

2. Шударга ёсны дуу хоолой болж ажиллах 
2.1 Зөвхөн үнэн бодит мэдээллийг баримтад тулгуурлан олон нийтэд түгээх
2.2 Монгол Улсын хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци, дүрэм журмыг дээдлэн хүндэлж, дагаж мөрдөх
2.3 Цахим орчинд оюуны өмчийг дээдэлж, бусдын бүтээлд хүндэтгэлтэй хандах

3. Мэргэжлийн ёс зүйг чанд сахих 
3.1 Мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргахгүй байх
3.2 Мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг, хараат бус редакцийн бодлогыг хүндэтгэн үзэж, зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэх
3.3 Мэргэжлийн нэр төрөө хамгаалж Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг ямагт мөрдлөг болгон ажиллах
3.4 Өөрийн мэргэжлийн ур чадвараа байнга хөгжүүлэн хийж буй ажилдаа мэргэших, дадлагажих
3.5 Хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллах
3.6 Аливаа төлбөртэй мэдээ, мэдээлэлд бусдын ажил хэргийн болон хувийн нэр хүндэд халдсан зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах

Энэхүү зарчмыг Монголын цахим сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд Та бүхнийг нийтээр мөрдлөг болгож, өдөр тутмын ажилдаа хэвшүүлэхийг уриалж байна.

“Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд” III форумд оролцогчид

2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот

МОСАХ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Дуучин Анугийн халуухан төрх олны харааг булаав

06/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.