Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Л.Эрхэмбаяр: С.Баярын 60 хоног, жарны бутархай номыг уншаад төрсөн сэтгэгдэл
нийтлэлчид

Л.Эрхэмбаяр: С.Баярын 60 хоног, жарны бутархай номыг уншаад төрсөн сэтгэгдэл

coolBy cool11/22/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ерөнхий сайд асан С.Баяр 60 хоног нарсанд сууснаа, амьдралдаа тохиосон жаран үйл явдалтайгаа хамтатган бичжээ. Бичлэгийн өнгө аяс тун дажгүй. Ерөнхий сайд байсан хүн ингэж амьдарлаа бичиж байгаасай гэж бодлоо. Миний бодож дүгнэж явдаг тэр л Баяр энэ номоос “амтагдаж” байна. Уг хүн нь ухаалаг, түс тас шийдвэр гаргадаг, хэнтэй яаж харьцахаа ч мэддэг, харагдах байдал дотоод мөн чанар нь ойролцоо нөхөр бололтой. Улс төрд бол хатуу самар, яг сонгуулийн үед юу гэж хэлэхээс ч сийхгүй. А нам 1 сая төгрөгийн амлалт өгөхөд 3 хоногийн дараа 1.5 сая болгон давуулж амласан, 2008 оны сонгуульд ихээхэн луйвар хийж 7 сарын 1-ний үйл явдлын суурийг тавьсан хүний нэг. Намынхаа төлөө тулсан юман дээр ноён нуруугаа хугалж л явсан эр.


Энэ номоос миний хамгийн сонирхсон хэсэг Оюу толгойн гэрээний талаар түүний өгсөн тайлбар.
Тайлбарыг ерөнхийд нь тоймловол: Ажлын хэсэг ажилласан, яам тамгын газар ажилласан, бүх түвшинд шүүгдэж хянагдаад УИХ-аар хэлэлцэж баталсан. Тэр гэрээнд нөлөөлөх ямар ч боломж надад байхгүй. УИХ баталсан гэрээ болохоос миний баталсан гэрээ биш.
За нэг иймэрхүү. Төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага хүлээдэггүй, цаг ямагт бултуулдаг, эзэнгүйдүүлдэг болчихсон. Энэ л аргыг С.Баяр сайд маань хэрэглэсэн байна. Яс юман дээрээ хариуцлагагүй, цээжний пан хавиар манайхан ажил хийдэг. Тэрний л нэг жишээ.
Цаашдаа төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэдэг болгохд нийгмийн оюун санааг чиглүүлэх шаардлагатай, үүнээс цааш тэвчих тэвчээр, хүлээх цаг үгүйг энэ мэт үйл явдлууд харуулсаар байна.


С.Баяр 461-д сууж байхдаа яаж бухимдсан, хэний тухай юу гэж бодож байдаг нь түүний хувийн асуудал.
Эцэст нь хэлэхэд С.Баяр дахин төрийн толгойд гарах, өөрийн гар хөлөө төрд шургуулах, улс төрд бүлэглэл бий болгож нөлөөгөө тогтоох гэсэн ахар санаа огтхон ч агуулаагүй, одоо элдэв асуудалд татагдчихгүй шиг амар тайван байх юмсан гэсэн бодол тээсээр яваа болов уу. Лидер хүнд байх 10 шинжийн нэгд нь “Лидер цагаа болохоор явж чаддаг байх ёстой,эргэж хургах муухай” гэж Ж.Максвелл хэлсэн байдаг. С.Баяр эргэж хургахгүй, түүнээс нэг тийм “мужик” чанар үнэртээд байдаг юм.

байр суурь Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Дуучин Анугийн халуухан төрх олны харааг булаав

06/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.