Дуучин П.Жимсээгийн бусдаас булаасан хайр
1980-аад оны эхээр зохиолын дууны ертөнцөд богинохон хугацаанд өөрийгөө тунхаглаж бас хүлээн зөвшөөрүүлж чадсан дуучин бол “Дарханы” гэх тодотголтой Б.Энхбат байлаа. Сайхан уянгалаг хоолойгоор дуулсан түүний урын санд “Таван Эрдэнэ”гэх сайхан дуу бий. Энэ дууг дуучин П.Жимсээ дуулж олны танил болоод нэлээд хэдэн жилийг үдэж буй.
Зүс төгс дуучин бүсгүйн хувьд гахай жил ээлээ өгч, хань ижилтэй болоод буй. Гэвч ханилсан ханийг нь гоочлох хүмүүс мундсангүй.
П.Жимсээгийн нөхөр Б.Ариунболд өмнө нь гэр бүл зохиож байсан бөгөөд эхнэр хүүхдээ орхиж дуучин бүсгүйтэй ханилсан бололтой.