Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

    07/19/2026

    Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

    07/19/2026

    ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

    07/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлж байна
Фото

Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлж байна

coolНийтэлсэн: cool09/18/2019Шинэчилсэн:12/11/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Люксенбургийн Засгийн газар, Монгол улсын Засгийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сангийн “Монгол улсад эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар тусламж үйлчилгээг сайжруулах” төслийн санхүүжилтээр 179,7 сая төгрөгийн 11 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалт болон засвар үйлчилгээний тоног төхөөрөмж нийлүүлэгдэж байна.

ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд Эрүүл мэндийн салбарын хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалт хийх зориулалттай 89,6 сая төгрөгийн үнэ бүхий АНУ-ын Fluke biomedical үйлдвэрийн 3 нэр төрлийн 7 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна.

ЭМХТөв нь 14 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалтыг хийдэг байсан бол энэхүү хөрөнгө оруулалт хийгдснээр шинээр 3 нэр төрлийн тухайлбал ургийн монитор, нярайн фото эмчилгээний аппарат, кварцын аппаратны ажиллагааг шалгах боломжтой болж байна.

Мөн ЭХЭМҮТ болон Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрууд, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ нийт 26 эрүүл мэндийн байгууллагын инженерүүдэд 90,1 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний 4 нэр төрлийн иж бүрэн багаж, хэрэгсэл хүлээлгэн өгч байгаа бөгөөд ингэснээр эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээ тасралтгүй явагдах нөхцлийг бий болгож байна.

Эрүүл мэндийн салбарт шинээр олон програм хангамжууд нэвтэрч байгаагийн нэг нь “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгийн төлөвлөлтийн систем” програм бөгөөд энэ төслийн санхүүжилтээр дээрх 26 байгууллагын инженер бүр Samsung Galaxy Tab A маркийн таблеттай болж байна.

Энэхүү таблетыг ашиглан эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сангийн програмын үйл ажиллагааг тогтмолжуулах, мэдээллийг цаг тухай бүрт оруулснаар эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тоног төхөөрөмжийн тоо мэдээлэл, засвар үйлчилгээний төлөв байдал, хэрэгцээ шаардлагын судалгааг шууд авах боломж бүрдэж байна.

№ Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нэр Тоо ширхэг
ЭМХТ-ЭЭТТАлба
1 Өвчтөний хяналтын монитор шалгах симулятор (ургийн мониторыг хамт ашиглах боломжтой) 1
2 Фото эмчилгээний аппаратны радиометр 2
3 Кварцын гэрлийн радиометр 4
4 Компьютер 3
5 Сканнер 1
6 Таблет /iOS/ 1
ЭХЭМҮТ+ 3 Амаржих газар + 21 аймаг
7 Таблет /андройд/ 25
8 Тестер 25
9 Инженерийн засварын багажны иж бүрдэл /58 нэр төрөл/ 26
10 Гагнуурын алх, дагалдах хэрэгслийн хамт /тугалга, тугалга сорогч, туслах гар, давирхай, тос/ 26
11 Тэжээлийн блок 26
ЭМЯ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.