Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»32 ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, 25 ГАВЬЯАТ, 357 УЛСЫН АВАРГЫГ ТӨРҮҮЛСЭН 60 ЖИЛ
Фото

32 ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, 25 ГАВЬЯАТ, 357 УЛСЫН АВАРГЫГ ТӨРҮҮЛСЭН 60 ЖИЛ

coolBy cool12/06/2019Updated:12/19/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсад атар газар эзэмшиж, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний 60 жилийн ой энэ онд тохиож буй. Монгол Улсын газар тариалангийн хөгжлийн энэ 60 жилийг Сэлэнгийн тариаланчдаас салгаж ойлгох аргагүй.

Атар газрыг анх хагалсан Зэлтэр нутгаас өдгөөг хүртэл Сэлэнгэ нутгийн хөдөлмөрч бүтээлч тариаланчид экологийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үүргээ нэр төртэй биелүүлсээр явна.


Хөрс шороондоо өөрт байгаа бүхий л сэтгэлээ шингээсэн Сэлэнгийн тариаланчид хөөр баяр дүүрэн нэгэн өдрийн өнгөрүүлсэн нь “СЭЛЭНГЭ АТАР 60” баярын арга хэмжээ байв. Баярын үйл ажиллагаанд Сэлэнгэ нутгаас сонгогдсон эрхэм төрийн түшээд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь, Д.Эрдэнэбат нар хүрэлцэн ирж тариаланчиддаа мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Сэлэнгийн тариаланчдад илгээсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээг Ж.Эрдэнэбат гишүүн уншиж танилцуулав. Үүний зэрэгцээ Сэлэнгэ аймагтай хамтын ажиллагаатай ажилладаг ОХУ-ын Буриад улс, Япон улсын Шизоука муж, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хүндэт зочид хурлын индрээс баярын мэндчилгээг манай тариаланчдад хүргэлээ.


Баярт Сэлэнгэ нутгийн газар тариалангийн хөгжлийг бодлогын түвшинд дархлаж ажилласан үе үеийн аймгийн удирдлагууд, Атрын 1, 2, 3-р аяныг амжилт дүүрэн бүтээсэн баатар, гавьяатууд, улс аймгийн аваргууд хүрэлцэн ирсэн юм.


Сэлэнгэ нутгийн тариаланчид атар газар эзэмшиж эхэлснээс хойших түүхэн хөгжлийн энэ 60 жилийн хугацаанд 8.5 сая тн үр тариа, 1.1 сая тн төмс, 685.0 мянган тн хүнсний ногоо хураан авч, 32 хөдөлмөрийн баатар, 25 гавьяат, 357 улсын аваргыг төрүүлэн гаргасан байна.


Монгол Улсын хэрэгцээт үр тарианы талаас илүү хувийг, төмс хүнсний ногооны 30-40 хувийн дангаараа үйлдвэрлэж, эх орныхоо хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж яваа эрхэм тариаланчид, эгэл баатруудаараа бахархаж байгаагаа илэрхийлье.

Сэлэнгэ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Сураг алдарсан Б.Батмаа манай дуранд

04/30/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.