Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

    07/04/2025

    О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

    07/03/2025

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»‘АПУ’-ийн архинуудыг хуурамчаар үйлдвэрлэж байжээ
Гэмт хэрэг

‘АПУ’-ийн архинуудыг хуурамчаар үйлдвэрлэж байжээ

coolBy cool12/24/2019Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

‘АПУ’ ХХК-ийн үйлдвэрлэдэг “Eden”, “Болор”, “Arkhi” зэрэг архинуудыг хуурамчаар үйлдвэрлэж байсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал,  Сүхбаатар дүүргийн IX хороо буюу Дэнжийн 10000 орчимд ‘АПУ’ ХХК-ийн үйлдвэрлэдэг “Eden”, “Болор”, “Arkhi” зэрэг архийг гар аргаар үйлдвэрлэж байж болзошгүй үйлдэл илэрсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас эд мөрийн баримт болгон хураан авч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас газар дээрх үзлэг шалгалтыг хийсэн юм.

Энэ талаар НМХГ–ын улсын ахлах байцаагч Н.Одончимэг “Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мэдээллээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр архи хуурамчаар үйлдвэрлэсэн байх магадлалтайг мэдээлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд шинжээчээр оролцож, эдгээр согтууруулах ундаа ямар төрлийн спиртээр хийсэн, сав баглаа боодол, хаяг шошго болон бусад нөхцөл байдалд хяналт, шалгалт хийж байна. Нөхцөл байдлаас харахад энэ бүхэн гэмт хэргийн шинж чанартай байна. Цааш худалдан борлуулдаг сүлжээ байгаа учраас л үйлдвэрлэж, хуурамч бүтээгдэхүүн хийж байгаа гэж би хувьдаа таамаглаж байна. Энэ асуудлыг тодорхой болгох нь хамгийн чухал. Хэрвээ эдгээр бүтээгдэхүүн худалдааны зах, дэлгүүрүүдэд байгаа бол буцаан татаж, холбогдох журмын дагуу арга хэмжээ аваад явна” гэлээ.

Тиймээс иргэд дээрх нэр бүхий архийг худалдан авахдаа лац, баглаа, боодол зэргийг анхаарч хуурамч бүтээгдэхүүн хэрэглэхээс сэрэмжилж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

гэмт хэрэг сэрэмжлүүлэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.