Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Мянган жил чи намайг хайрлаж чадах уу…
нийтлэлчид

Мянган жил чи намайг хайрлаж чадах уу…

coolBy cool01/09/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ардын урлагийн аргагүй сайхан аялгуунд аргадуулж өссөн Чинбат. Хуучир хөгжмийн мастер, МУГЖ Батмөнхийн хүү, шанзчин ээжийн амин үр. Мөрөөдөгч, мөрөөдлийнхөө төлөө тэвчигч, тэргүүлэгч…Найруулагч Наранбаатарын УДЭТ-ын тайзнаа тавьсан “Ромьёо Жульетта” жүжгийн дууны үгийг бичих болов оо. Хөгжмийн зохиолч нь Чинбат. Түүний үнэхээр сэтгэл зүрх сэмлээд, сэгсрээд, хөглөөд, хөглөрүүлээд хаячихмаар аялгууг сонсоод л


Гэрэлт нар сэтгэлд минь мандахыг чи мэдэв үү
Гэгээн хайр харцанд минь ургахыг чи үзэв үү…гэсэн эхний мөрүүдийг бичиж билээ. Чинбат бол яах аргагүй Б.Шарав, Н.Жанцанноров нарын дараа Монголын хөгжмийн урлагт ирсэн сод авъяастан, сор болсон хөгжимлөг нэгэн. Түүний ертөнц даруухан, бас яруухан. Тэр бидний л адил төрийн дэмжлэггүйгээр төгөлдөр ялгуун ертөнцийг бүтээх гэж зүтгэдэг урлагт дурлагч, урлагийг үйлдвэрлэгч. Чинбат л Sweetemotion-ы дөрвөн охиныг дагуулан Холливудыг зорьж, Чинбат л дэлхийн Soul хөгжмийн хатан хаан гэгддэг дуучин Aretha Franklin-ий студид хөгжмийн найруулагчаар ажиллаж, Чинбат л Нью Иоркийн шилдэг шоу Big apple-ыг бүтээлцэж, Чинбат л Mandela day алдарт концертонд тоглосон…эх орондоо ирээд “Давтагдашгүй”, “Эзлэн”, “Хязгааргүй” хөгжмийн бүрэн хэмжээний тоглолтуудаа хийсэн. Аавынхаа дурсгалд зориулсан ” Сэтгэлийн гуйлга” дуунаас эхлээд Чинбат дуу болон хөгжмийн зохиолуудаа ардын болон симфони оркестр…уламжлалт болон шинэ үеийн бүх хөгжмийн зэмсгүүдийг уйлуулан байж зохиодог. Бас Чинбат л Монголын хамгийн сайхан бүсгүйг хайрлаж, дурлаж, дурлуулж, гурван сайхан хүүхдийн аав, ээж болсон…тэгээд дээр нь юу гээч, тэд нийгмийн хариуцлагаа ухамсарлахыг залууст уриалж, Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсан…харин одоо…тэд шинэ цагийн хайрын түүхийг бүтээж байна…хүүхэд байхдаа тариурнаас шар өвчин авч, дахиад л тариурнаас элэгний вирус халдварлаж, сүүлийн 10 жил байнгын эмчилгээтэй байсан эр нөхөртөө Сарнай элгээ эмтэлж өгсөн…
…Гэрэлт зүрх минь
Гэнэн сэтгэлт минь
Яагаад ийм гэгэлгэн юм бэ, чи минь
Яагаад ийм яруухан юм бэ…Тэр жүжгийн дуу ингэж үргэлжилдэг. Сарнай тайзан дээр дуулж байхдаа Чинбатаас харцаа ганц ч хором салгаагүй яг тэр мөчүүд санаанаас огтхон ч гардаггүй юм. У.Шекспирийн “Ромъео, Жульетта”-гийн хөгжмийг морин хуураар эхлүүлсэн тэр л Чинбат…Солонгосын эмнэлэгт үлдэх, үрэгдэхээ дэнслэн хэвтэж буй хос хоёр зүрх, холбоо хоёр тавилан…
…Мянган жил чи намайг хайрлаж чадах уу


Маргааш хагацах юм шиг надад дурлах уу, хонгор минь…би тэр шүлгийг зөвхөн тэдэнд зориулан бичсэн юм шиг л санагдаж байна. Чинбат, Сарнай хоёртоо, тэдний хүүхдүүдэд аав ээжийг нь авч үлдэхийн төлөө, тэгээд бас гэгээн хайр, гэрэлт зүрхнийх нь төлөө Хаанбанк 5212071351 Ц.Сарнай дансанд мөнхийн хайрын бэлгэдэл болгон сэтгэлийн өглөгөө шилжүүлээрэй…Хайрласан, хайрлуулсан зүрх болгонд тэднийхтэй адил үүрдийн үнэн, үргэлжийн гэгээн хайрыг ерөөе!

Р.Эмүжин

хандив
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Дуучин Анугийн халуухан төрх олны харааг булаав

06/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.