Хоёр бөхтэй тэмээгээр Лондон хүртэл аялал хийж байгаа Н.Байгалмаа Эстони улсын иргэнээс их хэмжээний мөнгө залилсан хэргээр шүүхэд дуудагдаад байгаа билээ. Энэ хэргийн талаар хариуцагч буюу Байгалмаагийн нөхөр, нэхэмжлэгч буюу Рой Страйдер нар өөр өөр тайлбар хийж байна. Тодруулбал,
Энэ тухай хариуцагч буюу Н.Байгалмаагийн нөхөр И.Нямдорж: “Н.Байгалмаагийн фэйсбүүкээр бичлэг хийж байгааг уучлаарай. Сүлжээгүй газар олон хоног явж байтал өнөө өглөө манай өмгөөлөгчөөс олон дуудлага ирсэн байсан. Эргүүлээд түүн рүү залгатал их сайхан мэдээ сонслоо. Н.Байгалмаа 2017 оны долдугаар сарын 20-нд 10 эмгэг тэмээ аваад өөрөө сургаж, арваннэгдүгээр сарын 8-нд Улаанбаатараас аялалд хөдөлсөн. Ингээд Монголын идэр есийг туулах үед нь олон сөрөг мэдээлэл түүнийг дагаж, хувийн мэдээллийг нь хакердаж, зургийг нь зарж байсан. Мөн мөнгө луйвардсан зэрэг мэдээлэл тарсан. Ингээд гүжирдсэн, худал мэдээллийн эсрэг шүүхэд мэдүүлсэн. Бид шүүхийн шийдвэрийг хүлээгээд өдийг хүртэл нэг ч үг дуугараагүй. Өмгөөлөгчтэй утсаар ярихад шүүх хурал даваа гаригт /2018.8.6/ болсныг дуулгаад Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх хурлаар хүн луйвардаагүй, гэрээ хийгээгүй гэдэг нь батлагдсаныг хэлсэн. Энэ мэдээг дуулгахаар лайв хийж байна. Худал мэдээлэл тараасан хүмүүс Н.Байгалмаа болон манай гэр бүлээс уучлал гуйх ёстой. Мөнгө луйвардуудсан гэж байгаа Эстони улсын иргэн Рой Страйдер нь 2006 онд надтай танилцсан юм. Тэр надтай хамт 2010 онд Говь-Алтай аймгийн Бигэр рүү алтны нинжа нарын талаар мэдээлэл хийхээр аялалд явсан. Ингээд 2015 он хүртэл манайхаар орж, гарч найз шиг байсан хүн л дээ. Гэтэл бусдаас мөнгө авахын төлөө Н.Байгалмаагийн эсрэг худал мэдээлэл цацсан. Үүний ард байгаа хүнийг бүгд мэдэж байгаа байх. Тиймээс дурдаад хэрэггүй биз. Өөрийг нь элдвээр хэлж, гүтгэж байхад Н.Байгалмаа эмэгтэй хүний хатан зоригийг харууллаа. Энэ бүхнийг өөрийн нүдээр хараад түүнийг биширч, шаналлыг нь яаж зогсоох вэ гэж дотроо эмтэрч байсан… Одоогоор Н.Байгалмаа Шинжян Монголд яваа. Сүлжээтэй болохоор нь түүнд энэ мэдээг дуулгана… Н.Байгалмааг сайн явааг харж чадахгүй байгаа, хар санаатай авгай нар одоо боль. Та нарын тараасан худал мэдээлэл үнэнд ялагдлаа” гэж мэдэгдсэн.
Харин нэхэмжлэгч буюу Рой Стайдер: “Таны https://www.news.mn/?id=284717 гаргасан нийтлэлийг уншаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Нийтлэлд Байгалмаа шүүхэд ялалт байгуулжээ гэжээ. Энэ бол худлаа зүйл. Өчигдөр болсон шүүх хуралдаанаар Н. Байгалмаа нь надад 57500 евро эргүүлж төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр бол анхан шатны шүүхийн шийдвэр билээ. Байгалмаагийн талынхан шүүхэд ялалт байгуулсан гэж яаж худлаа хэлж чадаж байна вэ? Та бүхэн мэдээллийн эх сурвалжийг нягтлан шалгана уу. Шүүхийн шийдвэрийг бичгэн хэлбэрээр 14 хоногийн дараа авсны дараа би Монголын хэвлэл мэдээллийн газруудад хандах болно. Н.Байгалмаа болон И. Нямдорж нарын хүргүүлсэн аливаа мэдээллийг хэвлэхдээ анхааралтай хандаж байхыг санал болгож байна. Эдгээр хүмүүс санаатайгаар худал ташаа мэдээллийг тарааж хүмүүсийг төөрөгдөлд оруулж байна.” гэжээ.
Бид энэ талаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад: хариуцагч Н.Байгалмаагаас 158 555 503.26 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Раул Силластед олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 102 469 010.34 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Мөн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, .. байр, .. тоот үл хөдлөх хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч И.Нямдоржид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан NR01/11.01.17 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үүргийн харилцаа талуудын хооронд үүсээгүй болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардлыг хуульд зааснаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсан байна.
Өөрөөр хэлбэл Эстони улсын иргэн Рой Стайдерын 200 000 000 гаруй сая төгрөгийн нэхэмжлэлтэй хэргийн 100 000 000 гаруй сая төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож, үлдсэн хэсгийг нь Н.Байгалмаагаас гаргуулахаар болсон байна.
Одоогоор шүүхийн шийдвэр бичгээр гараагүй байгаа юм. Бид шүүхийн шийдвэр бичгээр гарсны дараагаар энэ хэргийнталаар эргэж мэдээлэх болно.
4 сэтгэгдэл
nyalh noiton baahan huuhdee orhiod temeetei ayalal hiigeed bgaa ene emegtei yerdoo sain hun shig sanagdahgui l bgaa yum daa
nyalh noiton baahan huuhdee orhiod temeetei ayalal hiigeed bgaa ene emegtei yerdoo sain hun shig sanagdahgui l bgaa yum daa
Улаан цайм хүний мөнгө залилчихаад тэмээтэй аялал ч гэх шиг хэрэгээ нуух гэж элдэв юм сэдэж яваа аймаар авгай бна лээ
менгийг нь эргуулж егеед л нэрээ цэвэрлээд аваач дээ