Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Аав өгүүллэг: Би амьдралдаа хоёрхон удаа айсан юм
нийтлэлчид

Аав өгүүллэг: Би амьдралдаа хоёрхон удаа айсан юм

coolBy cool01/18/2020Updated:01/18/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өгүүллэг: Б.Золбаяр : Аав

Өгүүллэг: Аав /Б.Золбаяр/Би амьдралдаа хоёрхон удаа айсан юм.

Азарган үрээ агтлах сараар аав минь нэгэнтээ өвөө, авга ах хоёрын хамт анд явав. Үүр цүүрээр явсан тэд нар жаргахад ирсэнгүй. Би аавыгаа хүлээгээд л. Шөнө дөл боллоо. Гадаа эмээлийн гөлөм дуугарч, аяншсан морь шилгээн, намайг баярлуулахгүй л байлаа. Аавыгаа хүлээсэн сэтгэл нүдийг минь тэвхэдчихсэн юм даг. Унтаж тайвшрахын аргагүй айдас намайг хучаастай. Манайхны эрсийг анд явсны өдөр авга эгч надад, “Аав чинь өглөө мордохынхоо өмнө хонины толгойн ар шил идээд байсан. Лав дайсантай тааралдаа даа. Шил идэхээр дайсантай тааралддаг юм” гэж ярьсан юм л даа. Ишиг хөгнөж дөнгөдөггүй явсан нялзрай насны ой тойнд зургаас үзсэн хилэнт бурхдын дүр тодорч, тэр гэхийн аргагүй дайсны тухай төсөөлөл бодол мөстүүлж байлаа. Сэтгэлийг минь аймшгаар бүрхүүлж орхисон авга эгч амгалан унтана. Аавыгаа дайсантай тааралдан айн сандарч яваа гэж бодохоос харанхуйд ч гэсэн гараад бүхнээс хайртай аавыгаа эрмээр санагдана. Одоохон ороод ирнэ дээ гэж өөрийгөө тайтгаруулахыг оролдоно. Энэ цаг хугацаа надад юутай ч жишимгүй урт, хэцүү байв.

Мянганаас урт мөчлөгийг намайг туулуулан байж аав ирсэн. Тэд чонотой тааралдсан гэнээ. Аав чинь буудаад алдчихаж. Өвөө, “Тийм сайн буутай байж алдаж л байдаг. Аав чинь муу эр юмаа” гээд намайг тавлаж билээ. Гэвч би тухайн үед чоно хэмээх тэрхүү тэнгэрлиг амьтныг аавын бууны сум онож унагаачихсан байлаа ч гэсэн түүнтэй зүйрлэхгүй илүүгээр ганцхан зүйлд хязгааргүй баярласан юм. Тэр бол аавыгаа үзэж, айдсаас ангижирсан минь.

Гүн шөнө “Миний хүү аавыгаа их хүлээв үү” гээд оддын дор сунайсан аавынхаа энгэрт би асаад чимээгүй мэгшсэн минь юу, юунаас илүү амттай нулимс байсан билээ. Аав бид хоёрын баяртай уулзсаныг тэмдэглэх шинэ өглөө эхлэхэд дахиад таван цаг дутуу байсан даа, тэгэхэд. Энэ явдлаас хойш хорин жилийн дараа би хамгийн сүүлчийн удаа айсан юм. Аав маань эдгэхийн аргагүй өвчинд нэрвэгдсэнийг бид мэдэж байв. Өвчнийхөө урхагшлаас хөлний нь эд эс гэмтсэн аав хэвтэрт ороод удлаа. Түүний бие бүхэлдээ өвчинд нэрмэгдэж тарчлан зовж байв.

Тавьхан насны босго шүргэж яваа аавын маань нүд, сэтгэл хоёр тэр бүх зовлонгийн өмнө сөгдөөгүй билээ. Амьдралд үлдэх гэж зүтгэсэн шаналант тавь дахь хоногийнхоо орой намайг дуудлаа. Сайхан хар нүднээс нь өөр зүйл аавд маань үлдсэнгүй. Надад хэллээ, “Аав нь тавин жил амьдарлаа. Зууны тал шүү дээ, хүү минь. Сайхан насаллаа. Хүний жам ёс доо. Аавынх нь явах цаг болж. Ээж, дүү нарыгаа чи харж явах үүрэгтэй” гэж хэлээд уйлахгүй байхыг зөвлөж билээ.

Өглөөн нар мандаж байхад аав үүрд унтлаа. Зовж, шаналсан өдрүүдэд нэг ч удаа ёолоогүй аавынхаа хөрөн буй цогцсын дэргэд магнайг нь түшиж зогсохдоо би сүүлчийн айдсаа гээсэн юм. Аавыгаа алдахгүй юмсан гэсэн айдас тийн бүрмөсөн сарнисан. Зовлонг даван туулах хатуужил хүний ноён нурууг илчилдэг гэдэг. Аав минь зовлонгийн өмнө сөхрөлгүй, бусдыг өөртэйгөө нийтгэж шархируулалгүй явж одсоон. Ингээд амьдрал дээр би ээж, дүү нартайгаа үлдсэн юм. Одоо надад айх шалтгаан, эмээх зовлон байхгүй гэж боддог. Тийн хэцүүг туулсан болохоор гагцхүү сайхан амьдрал л намайг хүлээж байгаа гэж итгэдэг.

“Амьдралдаа” хэмээн эхэнд өчсөний тухайд бол би үнэндээ хэнз, нялх. Гэхдээ амьдралын, айдсын өмнө нас хэнздэх шалтаг байх ёсгүй санагдана. Аав маань надаас явсаар, аавыгаа мөнхөд үдсэнээс хойш хоёр дахь намрын хяруу Алтайн хярд цантаж байнам. Бас миний амьдралын ухаарлын хоёр дахь намрын бороо над дээр төрсөн өдрөөр минь оров. Хэзээ ч ирэхгүйг нь мэдсээр хүлээдэг аавыгаа зүүдэндээ үздэг сэтгэлийг минь аргадаж, бөөцийлснийх болов уу. Орчлон дээр амьд явсан аавыгаа тэнгэрт хальсны нь дараа зүүдээ манаж уулзах л тавилан ноогддог юм байна, бидэнд.

Аавыгаа амьдад нь үнсүүлж яв, үнсч яв та нар минь. Хамтдаа авахуулсан нэг сайхан зураг бий сэн билүү гэж санацгаагаарай. Байдаггүй л юм билээ шүү.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.