П.Энхмөнх Японд монгол морьдын уралдуулна
Алдарт уяач Г.Пунцагбалжир агсаны ганц хүү “Мон эрдэнэ” группын ерөнхийлөгч П.Энхмөнх мэргэжлийн сумогын Хакухо М.Даваажаргал аваргатай хамтарсан бизнес хийхээр болжээ.
Тодруулбал, тэд Японд морь уяж, уралдуулахаар болжээ. Хэрэв уг хамтарсан бизнес ажил хэрэг болвол монгол морьд арлын Японд тоосоо өргөх юм.
Тэр хэрээр П.Энхмөнх, Хакухо нарын нэр алдар болоод хөрөнгө бэл ч суга өсөх нь цаг хугацааны асуудал биз ээ.