Мисс Э.Урангоо нөхөрт гарах завгүй явна
“Мартагдашгүй намар-2” киноны гол дүрд тоглодог фото модель, дуучин, мисс гээд тал бүрийн авъяастай Э.Урангоо нөхөрт гарах завгүй яваа ажээ.
Тэрээр аав, эгчийнхээ үүсгэн байгуулсан “Монкрем” компаний гүйцэтгэх захиралын албатай. Мөн компанийхаа “Халгай” брэндийн нүүр царай болдог.
“Universe best songs” наадмын оролцогчоос телевизийн хөтлөгч болтолоо дэвшихдээ хөтлөгч Э.Гантулгатай хайрын романс үүсгэж, хамтран амьдарч байсан түүхтэй. Гэвч тэдний дурлал амьдрал болоогүй.
Дурлалт хархүү нь амьдрал зохиосноос болсон уу, ойрын хэдэн жилд амьдрал зохиохгүй гэдгээ зарлаад авсан.