Ю. Балжидмаа ажилдаа оржээ
“MNTM ” шоуны шилдэг оролцогчдын нэг, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ю.Балжидмаа ажилдаа оржээ. Тэрээр “Бэрс” брэндийн цагаан сард зориулсан шинэ дээлнүүдийн нүүр царай болжээ.
Ю.Балжидмаагийн хувьд “News” агентлагийн захирлын хүү Г.Анархүүтэй хамтран амьдарч, бяцхан хүүтэй болсон.
Хүү нь өдгөө 3 сартай.
Загвар өмсөгч бүсгүй хөл хүнд үедээ ч мэргэжлийн ажлаа хийж, сурталчилгааны зурагт хэд хэдэн удаа орж байв.