Шинэ коронавирусийн голомт Ухань мужтай хил залгаа орших Хунань мужийн Шаоян хотын нэгэн фермд шувууны H5N1 ханиад дэгджээ.

Шувуунаас хүнд халдаж өвчин үүсгэн, үхэлд хүргэдэг тус ханиадаар 7850 тахиа өвчилж 4500 нь үхсэн байна.
Өвчин гарснаас хойш эрх баригчид нийт 17828 тахиаг устгалд оруулсан гэж Reuters агентлаг мэдээллээ. Уг өвчин хүнд халдах магадлал 60 хувьтай ба 2003-2014 оны хооронд дэлхийн 15 оронд дэгдэж 701 хүн өвчилснөөс 407 нь нас барсан юм.
Эх сурвалж: Reuters, Bussinessinsider

