Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

    07/18/2026

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Нийтлэлч А.Баатархуяг: Д.Сүхбаатар нас барав
нийтлэлчид

Нийтлэлч А.Баатархуяг: Д.Сүхбаатар нас барав

coolНийтэлсэн: cool02/03/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүхбаатар нас барав…

Жанжны нас барсантай холбоотой тухайн үед гарч байсан албан мэдээнүүдийг түүвэрлэж тавихаар шийдлээ. Эдгээр мэдээнд нэмэлт тайлбар хийхийн оронд анхаарал татсан хэсгүүдийг тодрууллаа. Европ ба монгол заншлыг хослуулсан оршуулга болсон ба “Урьд хожид үзэгдээгүй явдал болов. Талийгаач Сүхбаатарын цогцсыг эртний Монголын ёсноос гадуур булав” хэмээн ихэд гайхан эгдүүцсэн уулга алдалтаар мэдээ эхэлжээ. Иймэрхүү үгс хойно нь олонтаа тохиолдоно. Чандарлах ба булах санал байсан бололтой байна. Мөн зүг, гаргах өдөр, газрыг лам багшаас асуужээ!

2 дугаар сарын 20-ны мягмар гаригт нас барсан тухай мэдээ “МОНТА”-с гаргаж байсан хураангуй сэтгүүлд долоо хоногийн эцсээр оржээ. Эмгэнэл илэрхийлж бичсэн зарим хүний нэр тодорхойгүй байна. Хүний нэрийг овгийн эхний үсэггүй харин хоч ба албан тушаалаар ялгаж бичдэг байжээ. 1921 онд “Дотоод яам” байсан ба заавар өгдөг байсан нь анхаарал татна. Ямар заавар? Өөрийн хүмүүсээ гадны нүдээр тодорхойлсон байх юм. Бодоо нарыг жигшсэн үг ч тааралдаж байна.

Оршуулгын үгэнд залуусыг илэрхий уриалсан үгс олонтаа тааралдаж байгаа нь магадгүй жанжин залуугаараа таалал төгссөнөөс болсон байх. Түүнийг европ эмнэлгээр эмчилж чадахгүй домч нарт даатгасан нь алдаа болсон гэж харамссан байна. Үүнээс үзвэл Д.Сүхбаатар европ эмнэлэгт хандаагүй бололтой. Өөр олон сонин үйл явцыг гярхай уншигчид анзаарах биз ээ.

1923.02.25. Ням.

ЗСБНХОУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

Монголын ард түмэн, Монголын арми, Монголын засгийн газарт Ардын армийн жанжин таалал төгссөнтэй холбогдуулан гүн эмгэнэлээ илэрхийлэхийн хамт Өргөө хотын орос иргэдийг зоригт дайчин, хөдөлмөрчин Зөвлөлт Орос Улсын үнэнч нөхөр талийгаач Сүхбаатарын оршуулгад оролцохыг урьж байна.

ЖАНЖНЫГ ОРШУУЛАХ ТУХАЙД

Оршуулгын комисс Монголын Залуучуудын Эвлэлийн Төв Хорооноос оруулсан дараах саналыг хүлээн авчээ. Үүнд:

1. Сүхбаатарын цэрэг, намын болон залуучуудын эвлэлийн гишүүдийн жагсаал хийж хүндэтгэлтэйгээр оршуулах.
2. Жанжны цогцсыг чандарлалгүй, газарт оршуулах.
3. Сүхбаатарын дурсгалд түүний хөшөөг босгох

Оршуулга энэ сарын 10-нд, европын хуанлиар хоёрдугаар сарын 26-нд болно. Оршуулгын цуваа явах чиглэл, нүх ухах газар, оршуулах тодорхой цагийг лам багшийн айлдварын дагуу жич тогтоох болно.

ЦОГЦОСТ ЗАДЛАН ХИЙНЭ

Жанжин Сүхбаатарын таалал төгссөний үнэн шалтгааныг нарийн тодорхойлохын тулд МАН-ын ТХ-ны тогтоол ёсоор талийгаачийн цогцост задлан хийхээр шийдвэрлэжээ.

1923.02.28. Лхагва.

ЖАНЖНИЙГ ОРШУУЛАВ

Хоёрдугаар сарын 26-ны Даваа гаригт талийгаач Сүхбаатарыг оршуулав. Оршуулах ёслолд цэрэг, иргэдийг төлөөлөгч олноор оролцов.

Оршуулах ёслолын төгсгөлд нөхөр Любарский, Хатанбаатар, япон Данзан, Буяннэмэх, Сангийн яамны сайд Данзан нарыг үг хэлсний дараа Сүхбаатарын цогцсыг задлан шинжилгээ хийхээр эмнэлэгт аваачлаа.

Оршуулах ёслолын тухай дэлгэрэнгүй мэдээг дараагийн дугаарт нийтэлнэ.

1923.03.03. Бямба

Цогцост задлан шинжилгээ хийв.

Европ эмч Корнев, Ротт, Селезнёв, Соловьёв, Монгол эмч Лувсандорж, Гэлэг, Дамдинцэрэн нар болон янз бүрийн байгууллагын төлөөлөгч Сандаг, Япон Данзан, Буяннэмэх, Нацова нарын бүрэлдэхүүнтэй комисс 2-р сарын 28-нд талийгаач жанжны цогцост задлан шинжилгээ хийв.

Цогцос дээр ямарваа онцгой гэмтэл байхгүй байв, цээжний хоёр талд улаан будгаар тэмдэглэсэн хоёр улаан толбо байв. Аман дотор хэлэн дээр, уруулын цаана, шүдний завсар ямар нэгэн нунтаг зүйл олдов.

Улаан хоолойн доод хэсэг, ходоодны доторх салавчит хэсэг, арван хоёр нугалаа гэдэс, дэлүү цусаар дүүрсэн байв. Элэг ердийн хэмжээнээс нэлээн томорсон байлаа.

Өвчин гэнэт тусч түргэн хүндэрсэн, түүнийг эмнэлэгт шинжлэх бололцоогүй байсан, тэрчлэн Өргөөд хими-бактериологийн нэн шаардлагатай шинжилгээ хийх боломжгүй байгаа нь үхлийн шалтгааныг нарийн тогтоох боломж олохгүй байна. Одоогоор шар өвчний хортой хэлбэр байсан байж магадгүй гэж үзэж болох боловч бусад хэд хэдэн боломжийг үгүйсгэж болохгүй…

Дотор эрхтний зохих хэсгүүдийг европын нэгэн хотод тусгай шинжилгээ хийлгэхэд зориулж шилэн саванд хийжээ.

Нийтлэлчид түүх
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.