Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

    07/18/2026

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Хятадууд Монгол улсад талархлаа илэрхийлж байна
нийтлэлчид

Хятадууд Монгол улсад талархлаа илэрхийлж байна

coolНийтэлсэн: cool02/04/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хятадууд Монгол улсад талархлаа илэрхийлж байна

Монгол Улсаас шинэ коронавирусын халдвар дэгдээд буй БНХАУ-д 200 мянган ам.долларын тусламж олгох боллоо гэсэн мэдээлэлд Хятадын ард түмэн чин зүрхнээсээ талархаж байгаа аж. Энэ тухай Хятадын олон нийтийн сүлжээ вичаат-д олон хүн баярлаж талархснаа илэрхийлжээ.

“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн Монгол ардын үг бий. Тэвдэж байхад нь тэвнийн төдий тусалсан монголчуудад тэд баярласнаа ийн илэрхийлжээ.

Вичаатын сэтгэгдлүүдээс:

“Чингис хааны гайхамшигт үр ач нар”

“Сайхан сэтгэл нь Монгол хүний үндсэн чанар”,

“Монголын эдийн засаг муу байгаа ч, Хятадын хамгийн хүнд хэцүү үед тусламж үзүүллээ, сэтгэл хөдөллөө”,

“Сэтгэл хөдөллөө, эдийн засгийн хүндрэлтэй үед ийм шийдвэр гаргах гэдэг амаргүй шүүдээ. Харьцуулдаа, Тайвань яав? Хойд Солонгос яав?”,

“Монгол Улс үнэхээр агуу юм. Хятад иргэний хувьд маш их талархаж байна”,

“Хятад мэдээж энэ мөнгөөр дутахгүй, гэхдээ чухал цаг үед гараа сунгах анд нөхдөөр дутна, Монгол Улсыг дэмжиж байна. Мөнгө их, бага нь чухал биш сэтгэл чухал. Монгол гэдэг манай нэг хөгжилтэй хотын хэмжээнд хүрэхгүй ч, сэтгэл нь үнэхээр өөр юм”,

“Монгол Улс хэдий хүн ам цөөтэй ч Солонгос, Тайваниас хүчирхэг юм”,

“Хойд Солонгосчууд яав?Бүгдээрээ унтаад байгаа юм уу?” гэх мэт олон мянган сэтгэгдлүүд бичсэн байна.

Тэд бас “Дэлхийн түүхэнд бүх улс үндэстэн л хөрштэйгөө байлдаж байсан байдаг. Эртний утгагүй өшөө хорслоо мартаад энэ эрин цагт эвтэй найртай ирээдүйгээ харж амьдрах сайхан” гэсэн нь ч байгаа юм.

Дэлхий хэмээх ганцхан эхтэй хүн төрөлхтөн гал усны гашуун зовлон, ган гачиг аливаа өвчин тахлын үед бурхан тэнгэрээс аврал эрэхээсээ илүүтэй хажуу хавирганыхнаасаа л халамж анхаарал горилдог билээ. Хүж дэлхий амгалан байж, хүн төрөлхтөнийг Тэнгэр ивээх болтугай!

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.