
“Марал буусан шөнө”, “Сэтгэлийн булаг”, “Би чамд хайртай” зэрэг дуунуудыг эгшиглүүлэн үзэгч олноо танил болсон дуучин МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарыг хамтран дуулахаас гадна нэгэн гэр бүл гэдгийг уншигчид андахгүй.
Тэгвэл тус гэр бүлийнхэн АНУ-руу гэр бүлийн аялал хийхээр морджээ. Энэ тухай тэд өөрийн цахим хуудсаараа мэдээллэсэн байна.
Тэдний хувьд сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүү хувийн амьдралдаа илүү анхаарах болсон.
Дуучин Д.Хишигбаярын хувьд өнгөрсөн намар харвалт өгч бие нь чилээрхэж байсан ч сайн ханийн буянаар хурдан эдгэлээ хэмээн ойр дотныхондоо хуучилдаг аж. Харин түүний гэргий дуучин Р.Дэлгэрмаа дуучин гэхээсээ илүү телевизийн салбарт өөрийн хувь нэмэрээ оруулж “Бүсгүйчүүд клуб” нэвтрүүлгийн хөтлөгч болсон.
Тэд бага хүү Х.Банзрагчаа ирэх намар дунд сургуулийн сурагч болохоос өмнө ийнхүү гэр бүлийн аялалд гарч буй бололтой.


