Коронавирусын сэжигтэй тохиолдол Монгол улсад илэрч хөл хорио тогтоох сургаар зарим иргэд хүнс нөөцөлж эхэлсэн.

Нэг л өглөө дэлгүүрийн лангуу хоосорсон байсанд цочирдсон хүмүүс олон.
Харин хөл хорио сунгагдах тийшээ хандаж байгаа энэ цагт хүнс нөөцлөх нь зөв зүйл хэмээн үзэж буйгаа УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан илэрхийлжээ. Энэ тухай тэрбээр “ХӨЛ ХОРИОНООС ӨМНӨ ХООЛ ХҮНСЭЭ БАЗААХ НЬ ЗӨВ…
Өвөрмонголд гэрийн хорионд орсон танил маань ярьж байна. “Бид 20 хоногийн хүнстэй хөл хорионд орсон.
Одоо хоол хүнс хаана хаанаа хомстож эхэллээ. Энэ их өлсгөлөн, айдастай хүмүүсээс Засгийн газар хүртэл болгоомжилж байна” хэмээн ярилаа.
Зарим нэг их мэдэгчид “Оркууд коронавирусын сургаар гурил будаа авсан” гэж шоолж байв. Хөл хорио тогтоох, онц байдал зарлахаа өмнө хоногийн хоолоо залгуулах гэж яваа иргэдээ яах вэ гэдгээ бодсон байх учиртай” хэмээсэн байна.

