Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

    07/19/2026

    Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

    07/19/2026

    ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

    07/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Нийслэлийн шуурхай штабын удирдлагууд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллалаа
Папарацци

Нийслэлийн шуурхай штабын удирдлагууд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллалаа

coolНийтэлсэн: cool02/19/2020Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Шуурхай штабын дарга – Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Шуурхай штабын орлогч дарга – Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай Өлзийт, Эмээлт, Баруун туруун, Морингийн даваа зэрэг товчоонд хяналт хийж, коронавирусын халдвараас сэргийлэх, илрүүлэх хяналт тандалтыг хийж буй ажил байдалтай өнөөдөр газар дээр нь очиж танилцлаа.

Энэ хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж буй эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн мэргэжлийн албад зэрэг бие бүрэлдэхүүнд албан үүргээ хариуцлагатай, сонор сэрэмжээ дээшлүүлэн ажиллах талаар анхааруулж, цаашид хийх үйл ажиллагааны чиглэлээр зөвлөгөө өгч, авах арга хэмжээнүүдийг шийдвэрлэлээ.

Мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоонуудын үйл ажиллагаа, ажиллах орчин, нөхцлийг сайжруулах зорилгоор дараах зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж байна.

  1. Өлзийт товчооны байрыг сайжруулах ажлыг зохион байгуулах.
  2. Баруун туруун товчооны байрны тохижилт, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудалд холбогдох байгууллагаас анхаарч, зохих арга хэмжээг авах.
  3. Бүх товчоон дээр ажиллах хүний нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шийдвэрлэх.
  4. Товчоо бүрт зайнаас халуун хэмжигчийн тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах.
  5. Товчоон дээр ажиллаж буй бүх албан хаагчдыг амны хаалтаар хангах, дархлааг дэмжих, витаминжуулах арга хэмжээг авах.   
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.