Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Хөл хорио тогтоосон үед хүүхдээ дагуулан олон нийтийн газар явахгүй байхыг зөвлөлөө
Фото

Хөл хорио тогтоосон үед хүүхдээ дагуулан олон нийтийн газар явахгүй байхыг зөвлөлөө

coolBy cool03/23/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөл хорио тогтоосон үед хүүхдээ дагуулан олон нийтийн газар явахгүй байхыг зөвлөлөө

Дэлхий дахинд COVID-19 вирусийн халдвар тархсантай холбоотойгоор Засгийн газраас онцгой нөхцөл байдал зарлаж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосноос гадна олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байгаа.

Тэгвэл онцгой байдал тогтоосон энэ үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд 21 аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга нартай өнөөдөр онлайн хурал зохион байгууллаа. Хуралд агентлагийн дарга М.Энх-Амар, дэд дарга Б.Халиун  болон газрын дарга нар, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул нар оролцлоо.

Хурлын үеэр аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын газрын дарга нар Монгол Улсын Засгийн газраас онцгой байдал тогтоосноос хойш салбарын яамд болон агентлагийн даргын өгсөн чиглэлийн дагуу хүүхэд хамгааллын талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа тухай товч танилцуулга мэдээлэл хийсэн. Тухайлбал, аймгийн дарга нар онц байдал зарлаж хөл хорио тогтоосон энэ цаг үед хүүхэд, залуучуудыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээ, мэдээллийг бэлтгэн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахимаар олон нийтэд хүргэж байгаа гэдгийг онцолсон. Мөн орон нутагт хариуцлагатай жижүүр ажиллуулахаас гадна ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байгаа гэдгийг онцолж байв.

Энэ үеэр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдлага болон газрын дарга нар аймгийн удирдагуудад хандан тодорхой арга зүйн зөвлөмжийг өглөө.  Тухайлбал, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар  “ХНХЯ, БСШУСЯ болон Эрүүл мэндийн сайдын гаргасан хамтран баталсан “Гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний удирдамжийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байгаагаас гадна аймгууд бие биенийхээ хийж, хэрэгжүүлж буй сайн жишээг тухайн орон нутагтаа мөн нэвтрүүлэх хэрэгтэй байна” гэсэн юм. Мөн тэрбээр сүүлийн үед цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор эцэг эхчүүд хүүхдээ дагуулан олон нийтийн газраар явах нь эрс нэмэгдэж байна. Онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоосон үед энэ нь байж болохгүй асуудал. Иймээс эцэг эхчүүд энэ эрсдэлтэй цаг үед анхааралтай байж хүүхдүүдээ олон нийтийн газар дагуулж явахгүй байх зөвлөмжийг иргэдэд өгөх ёстой гэв. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй нэг цэгийн үйлчилгээ, Түр хамгаалах байруудыг эзэнгүй орхиж болохгүй. Хүүхэд хамгааллын мэргэжлийн ангиуд энэ онцгой цаг үед хариуцлагатай ажиллах ёстой. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор ахуйн хүрээний архидалт нэмэгдэх, үүнээс болж хүүхэд эрсэлд орох магадлал нэмэгдэж байгаа учраас хаа хаанаа хариуцлагаа чангатгаж ажиллах ёстой гэж байв.

Ташрамд мэдээлэхэд, 2019 онд Засгийн газрын 201 дүгээр тогтоолоор “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталсан. Энэ хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон аймаг дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хэлтсээс хүүхэд, гэр бүлийн эрсдлийг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээг гаргасан. Энэ түргэвчилсэн үнэлгээгээр өнөөдрийн байдлаар 86199 өрх айлын мэдээлэл ирсэн бөгөөд 50213 нь нийслэл, 35985 нь орон нутгаас ирүүлжээ. Хамгийн анхаарууштай нь энэхүү түргэвчилсэн үнэлгээгээр 13000 өрх эрсдэлтэй гэсэн ангилалд орсон бөгөөд үүнд 10-аас дээш насны  хүүхдээ харах хүнгүй үлдээдэг гэсэн 12904 өрх айл байгаа бол бага насны хүүхдээ харах хүнгүй үлдээдэг гэсэн 1128 өрх байгаа аж. Түүнчлэн 200 орчим айл өрх хоол хүнсгүй гэсэн мэдээллийг Түргэвчилсэн үнэлгээний багийнханд өгчээ.

Улсын хэмжээнд 51843 өрх хяналтад байх ёстой гэсэн судалгаа гарсан байна.

ГБХЗХГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Дуучин Анугийн халуухан төрх олны харааг булаав

06/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.