Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    06/22/2026

    Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

    06/22/2026

    Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

    06/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Ээжийн захиас:Нөхрөөсөө бага аягаар идэж ууж байгаарай
Зөвөлгөө

Ээжийн захиас:Нөхрөөсөө бага аягаар идэж ууж байгаарай

coolBy cool04/16/2020Updated:04/28/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ээжийн захиас

Манайд ээж минь ирж хоноод

Маргааш нь надад захиа ирүүлсэн юм…

Нөхрөөсөө бага аягаар идэж ууж байгаарай

Барьцаж байгаа юм шиг хамаа замбараагүй идэж болдоггүй юм шүү

Хүнтэй суусан юм чинь яадаг юм гэж

Хөсөр хаяж болохгүй юм шүү өөрийгөө

Инээхдээ, идэж уухдаа, эмэгтэйлэг зангаа гээж болохгүй

Эр хүн шиг чанга дуугарч, энэ тэнд гишгэлж явж болохгүй

Нугарах зүйл гарсан ч нуруугаа цэх байлга

Халширмаар зүйл гарсан ч халгалахаа дотроо нуу

Үр хүүхдийнхээ өөдөөс уурлаж орилж биш

Учирлаж захиж, сургаж хүмүүжүүл

Дэгжин ганган байхад

Дэргэдэх нөхрийн чинь хийморь сэргэдэг юм

Энгэсэг гоёлтой сайхан явахад

Ээжээсээ үрс нь жишээ авдаг юм

Хүн гэдэг муухай амьтан

Хөөрхөн дэгжин бүсгүйтэй эелдэг харьцаж

Хөө тортог болсон нэгэнтэй өөрөөр харьцдаг юм

Амьдралаа сайхан авч явъя гэвэл

Алдхан биендээ арчаатай ханд

Хүнтэй суусан болоо гэж

Хөсөр хаяж болохгүй

Энгэсэг гоёлтой сайхан явахад

Эмэгтэй хүний сүлд сэргэдэг юм

90 хүрсэн эмгэн алтан ээмэг зүүхдээ

Инээж жуумалзан тольдож суугаа нь

Эрэгтэй хүнд тоогдох гэж биш юм шүү дээ

Хоёр настай жаахан охин цэцэрлэгт явах

даашинзаа өөрөө сонгох гээд

Хамаг хувцсаа онгичин сууж байгаа нь

Хэн нэгэн хүүд гоё харагдах гэж

Хэнэггүйтэж суугаа нь биш шүү дээ

Эмэгтэй хүн бүрийн генийн чанарт

Эрхэмсэг гоёмсог байх хүсэл мөнхөд нуугддаг юм

Сүлд хийморьтой сэргэлэн цовоо амьдаръя гэвэл

Шүүгээгээ уудал өөрийгөө толинд хар гэсэн байлаа…

Энэ бүх зүйлийг уншаад

Эгцэлж өөрийгөө толинд харав

Өөрөөсөө маш их ичив

Өөрчлөлт хэрэгтэйг ухаарав.

#ЛуужирЖиймий

Намайг өөрчилсөн 85 Эмэгтэй номны хэсгээс

Хуулсан М.Анужин

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Наймдугаар сарын ордуудын зурхай

08/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО БОЛОХ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДОВ

06/22/2026

Э.Бат-Үүл: Тонуулчдын бослого ба арчаагүй төр!

06/22/2026

МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц сонгогдлоо

06/21/2026

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.