Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»ХСҮТ-ийн орц, гарцыг нэмэгдүүлж байна
Фото

ХСҮТ-ийн орц, гарцыг нэмэгдүүлж байна

coolBy cool04/21/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ХСҮТ-ийн орц, гарцыг нэмэгдүүлж байна

Хавдар судлалын үндэсний төвд жилд 6000 гаруй иргэн хавдраар оношлогдож, өдөрт 1000 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд яаралтай тусламж үйлчилгээ авахад ганцхан орц, гарцтайн улмаас нэлээд хүндрэл учирдаг тул эмнэлгийн удирдлагууд 2017 оноос хойш эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлэх асуудлаар үе үеийн хотын удирдлагуудад хандаж иржээ.

Эмнэлгийн гаднах орц, гарцыг нэмэгдүүлэх асуудлаар тус эмнэлгийн удирдлагууд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хүсэлт тавьсны дагуу энэ сарын 08-ны өдөр хотын Захирагч газар дээр нь очиж ажилласан юм. Хотын Захирагч эмнэлгийн удирдлагууд болон бусад холбогдох албаныхантай эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлж болохуйц байршлуудыг газар дээр нь үзэж танилцаад, эмнэлгийн баруун талд буй оршин суугчдын байр болон эмнэлгийн ажилчдын орон сууц хоорондох замыг чөлөөлж орц, гарц нээх үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Автозамын хөгжлийн газарт өгсөн билээ.

Өнөөдөр уг шийдвэрийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн баруун хойд талд таван автомашины гражийг буулгаж, газрыг чөлөөллөө. Газар чөлөөлсний дараагаар нийслэлийн Автозамын хөгжлийн газраас тухайн хэсэгт 3 метрийн өргөнтэй явган хүний гарц, 7 метрийн өргөнтэй хоёр урсгалтай авто зам тавих юм байна.

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү “Үе үеийн хотын удирдлагуудад хандаж ирсэн манай эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлэх ажил өнөөдөр ийнхүү биелэлээ олж байгаад их баяртай байна. Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж байгаа иргэд автобусны зогсоолын хэсгээр л орж гардаг ганцхан гарцтайн улмаас яаралтай тусламжийн автомашин хүртэл орж гарахад хүндрэлтэй, цаг хугацаа алддаг. Хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныханд хугацаат үүрэг даалгавар өгсний үндсэн дээр өнөөдөр газар чөлөөлөлт хийгдэж, орц гарцыг нэмэгдүүлэхээр болж байгаад эмнэлгийнхний зүгээс болон өвчтөнүүдийн ар гэрийнхний өмнөөс гүнээ талархаж байна. Олон нийтийн эрх ашиг, иргэдийн эрүүл мэндтэй холбоотой чухал асуудал ийнхүү шийдэгдлээ” хэмээн ярилаа.

Хавдар судлалын үндэсний төвд нийт 5 байршилд орц, гарц нээх бөгөөд өнөөдөр эмнэлгийн баруун урд талд газар чөлөөлөлт хийж, зөвхөн Яаралтай түргэн тусламжийн автомашин нэвтрэх замыг нээлээ. Ингэснээр тус эмнэлэг одоогийн байдлаар 3 талаас нэвтрэх боломжтой болоод байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд өнөөдөр Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн хоёр байршилд газар чөлөөлөлт хийж байна. Таван гражыг буулгаж газрыг чөлөөлөхөд эзэмшигчтэй нь ойлголцсон. Иргэд, аж ахуйн нэгжүүд хувийн эзэмшлээ дур мэдэн өргөтгөдөг байдлыг таслан зогсоож, зөвхөн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн автомашин нэвтрэх нэг урсгалтай замыг мөн өнөөдөр нээнэ” хэмээв.

 

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Дуучин Анугийн халуухан төрх олны харааг булаав

06/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.