“Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, “Sweetymotion” хамтлагийн продюсер, Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нар тусгай нислэгт багтан, эх орондоо өнгөрөгч сарын 12 нд ирсэн билээ.
Б.Чинбат 2019 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, мэс засал амжилттай болсон юм. Элэгний хатуурал гэж оношлогдсон түүний донор нь эхнэр Ц.Сарнай байсан юм.
Тэд БНСУ-д хагалгааны дараах эмчилгээгээ хийлгэж байгаад Монголдоо ирсэн юм.
Ц.Сарнай цахим хуудаснаа Эх орондоо эрүүл болоод аз жаргалтайгаар эргэж ирсэн баярыг минь хуваалцаж хайрт найз Заяа Соко хоёр маань сэтгэлээ шингээсэн гэнэтийн бэлэг явуулжээ. Бүр баярлаад баярын нулимс гарч байна. Та хоёртоо чин зүрхнээсээ баярлалаа хэмэээн сэтгэлийн үгээ нийтэлсэн байна .