Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

    06/15/2026

    Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Хөл хорио ба хүүхдүүдийн таргалалт
Зөвөлгөө

Хөл хорио ба хүүхдүүдийн таргалалт

coolBy cool05/04/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөл хорио ба хүүхдүүдийн таргалалт

Дэлхий нийтээр хөл хориотой байгаа энэ өдрүүдэд хэн хүнгүй л ариун цэврээ сахиж, орон гэртээ бүгэх болсон.

Манай улсын тухайд хөл хорионоос болж бизнес эрхлэгчид хохирч буй.

Гэвч тэднээс илүү ихээр хохирч байгаа хүн бол ХҮҮХДҮҮД.

Тэд боловсролын хоцрогдол, сэтгэлзүй зэргээр хохирч байгаа. Зарим хэсэг нь хөдөлгөөний дутагдалаас болж эрүүл мэндээрээ хохирч байгааг эцэг эхчүүд “халаглах” шахуу хэлж байна.

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийнхээ хичээлийг нь хэрхэн хийлгэх, стресстүүлэхгүй, дэлгэцэнд донтуулахгүй, хүчирхийллээс хол байлгах вэ гэдэг бараг л толгойны өвчин болж байгаа.

Гэлээ ч үхлийн аюулт цар тахлаас сэргийлэхийн тулд хүүхдүүдийг хөл хорионд байлгахаас өөр гарцгүй.
Харин энэ бүх эрсдэлээс хүүхдээ хамгаалах боломж эцэг, эхчүүдэд л бий.

Эрүүл мэндийн холбогдох байгууллагуудын хэлж буйгаар сүүлийн үед суурин газрын хүүхдүүдийн дунд ТАРГАЛАЛТ өндөрөө авч байгааг хэлж байна.

Хүүхдийн таргалалтын хүчин зүйлс нь удамшлын болон генетикийн нөлөөгөөр дотоод шүүрлийн тогтолцооны хэвийн ажиллагаа алдагдсанаас үүсдэг байна.

Мөн амьдралын буруу хэвшил, хооллолт, хөдөлгөөн, унтаж амрах дэглэм зэргээс үүсэх энгийн таргалалт. Хэдийгээр “энгийн“ гэх боловч таргалалтаас үүсэх сөрөг үр дагавар нь харьцуулашгүй их гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Дэлхий дээр нийт 43 сая хүүxэд илүүдэл жинтэй гэсэн судалгаа бий. Энэ нь 5 xүүxэд тутмын 1 нь гэсэн үг юм.

Хүүхдийн таргалалтыг хэрхэн тооцох вэ?

Биеийн жингийн индекс- БЖИ

Таргалалтыг тодорхойлох энгийн арга нь биеийн жингийн индекс (БЖИ)-ээр тодорхойлох арга юм. БЖИ-ийг тухайн хүний килограмаар илэрхийлсэн биеийн жингийн утгыг, метрээр илэрхийлсэн өндрийн квадрат утгад харьцуулж олно. Хүүхдэд 2 наснаас хойш энэхүү аргаар үнэлж, гарсан үзүүлэлтийг өсөлтийн муруйд харьцуулж таргалалтын зэргийг тодорхойлно.

БЖИ = жин (кг)/өндөр2 (м)

Жишээ: 74 кг жинтэй, 155 см өндөр

БЖИ = 74 кг/ 1,55м х1,55м

БЖИ = 30.4

Биеийн жингийн үнэлгээ:

• 18.5 туранхай

• 18.5-24.9 хэвийн жин

• 25.0-29.9 илүүдэл жинтэй

• 30.0-34.9 Таргалалт I зэрэг

• 35.0-39.9 Таргалалт II зэрэг

• 40.0 Таргалалт III зэрэг гэж үзнэ.

Калори буюу илчлэг

Энэ нь 1 литр усны температурыг 1 градусаар нэмэгдүүлэхэд шаардагдах энергийн хэмжээ буюу хүний бие 24 цагийн хугацаанд бодисын солилцоогоо хэвийн явуулахад шаардагдах энергийн хэмжээ юм.
Хоногийн хэрэгцээт илчлэгийн хэмжээ нь хүүхэд бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд уг хэмжээг мэдсэнээр хооллолтын дэглэмээ зөв тооцоолоход ач холбогдолтой үзүүлэлт аж.

Хүүхдүүдээ таргалалтаас хэрхэн сэргийлэх вэ

Гэрлэн дохионы дэглэм (Traffic light diet)

Гэрлэн Дохионы Дэглэм-ийг Leonard Epstein болон түүний хамтрагчид гэр бүлд тулгуурласан хүүхдийн жингийн менежментд ашиглах зорилгоор боловсруулжээ.

Улаан –

Xовор идэх хүнс- Илчлэг, тос, давс, чихрийн агууламж өндөр, эслэг зэрэг xүний биед xэрэгцээт найрлагаар бага xүнс. Энэ хэсгийн xүнснээс өдөр тутамдаа 20%-иас xэтрүүлэн хэрэглэж болохгүй.

Шар –

Бага идэх хүнс- Илчлэгээр баялаг, тос, давс, чихрийн агууламжтай боловч тохируулж идэх шаардлагатай xүнс. Шар гэрлийн xүнсийг сонгон идэхдээ ногоон хэсгийн xүнсээс давуулан идэж болохгүй.

Ногоон –

Илүү их идэх хүнс- Xэрэгцээт амин дэмээр баялаг, эслэг ихтэй, тос, давс/чихрийн агууламж бага xүнс. Өдрийн xэрэгцээний 50%-иас багагүй хэсгийг ногоон хэсгээс сонгон идэх xэрэгтэй.

Унталтын хугацаа ба дэлгэцийн цаг

Хүүхэд бүрийн насанд тохирох унталт, дэлгэцийн цагийн урт харилцан адилгүй байдаг бөгөөд сайн унтаж амрах нь илүүдэл жин, таргалалт үүсэхээс сэргийлдэг.

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.