Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025

    Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

    07/03/2025

    Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Төмөр Хатагтай Солонго:Ямар ч үрчлээг багасгах гайхалтай аргууд
Зөвөлгөө

Төмөр Хатагтай Солонго:Ямар ч үрчлээг багасгах гайхалтай аргууд

Эрхэм админBy Эрхэм админ05/06/2020Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ямар ч үрчлээг багасгах гайхалтай аргууд- Мэдэж авах хэрэгтэй

Үрчлээ гэдэг бол бидний арьс муудаж хөгширч байна гэсэн үг. Иймд үрчлээний эсрэг нэн даруй шуурхай тэмцэл хийх хэрэгтэй. Унтахаас 3 цагийн өмнө хийх халуун жин үрчлээний эсрэг сайн арга болдог. Нүүрээ хүйтэн давсны уусмалаар байнга арчиж бай (нэг стакан усанд хагас цайны халбага давс хийнэ). Унтахаас өмнө давстай тосоор нүүрээ тосолбол сайн. Тосноос бага зэрэг тасалж аваад өөр саванд, эсвэл шилэн саванд хийгээд цайны халбаганы гуравны нэг хэмжээтэй давс хийгээд холино. Хурууныхаа үзүүрээр нүүр болон хүзүүндээ түрхэнэ. Өглөөдөө нүүрээ лосьон, эсвэл балжингармын хандаар арчаарай. Дараа нь өдрийн тос түрхээд пудрдээрэй. Нүүрээ хамгаалалгүйгээр гадагшаа гарах хэрэггүй. Өдөр болгон таван минут орчим нүүрээ хуруугаарай хөнгөн тогших маш сайн. Мөн үрчлээний эсрэг маск хэрэглэж болно.

Өндөгтэй нимбэгний маск.

Нэг ширхэг өндөгний цагаан дээр хагас нимбэгний шүүс нэмээд хурууны үзүүрээр давс цацаад сайтар холино. Нүүрэн дээрээ түрхээд 15-20 минутын дараа угаана.

Өндөг гурилны маск.

Өндөгний шар эсвэл цагаан дээр 1 цайны халбага зөгийн бал, 1 хоолны халбага гурил нэмнэ. Бүгдийг сайтар хутгаад нүүр болон хүзүүн дээрээ түрхэнэ. 15-20 минутын дараа бүлээн усаар угаана.

Дрожжны маск. 25 г дрожж аваад сүүг эсвэл ургамалын тосыг цөцгий шиг өтгөнтэй болтол нь нэмнэ. Нүүр болон хүзүүн дээрээ түрхээд 15-20 минутын дараа бүлээн усаар угааж арилгана.

Нимбэгний тослог маск. 6-7 г тослог тосон дээр 1 цайны халбага нимбэгний шүүсийг дусал дуслаар нэмээд, мөн хагас цайны халбага цөцгий эсвэл майонез нэм. Бүгдийг холиод нүүрэн дээрээ түрхэнэ. 20-25 минутын дараа нүүрээ угаагаарай.
Хуурай болон үрчлээтэй арьсанд маск тавихаасаа өмнө нүүр болон хүзүүгээ сайтар угаагаад тос түрхэснийхээ дараа маскаа тавиарай. Хэрэв маскны чинь орцонд тос орж байвал тос түрхэх хэрэггүй.

Нүд: Нүдний эргэн тойрны арьсыг онцгойлон арчлах хэрэгтэй. Нүдний доор хүнхэр үүсдэг нь нойр дутагдсанаас болдог. Мөн нас ахих тусам арьс сунаж, уян хатан чанараа алдан нүдний доорхи арьс унжиж уут үүсдэг.

Зовхины хөх толбыг төмсний маскаар арилгах арга: Арилгасан түүхий төмсийг зутан болтол нь үрнэ. Зутангаа марланд хийж ороогоод нүдэн дээрээ тавьж 20 минутын болгооод угаана.

Нүдний доор уутанцар үүссэн бол:

Арилгасан төмсыг зутан болтол үрээд 1цайны халбага гурил, 2 цайны халбага сүүтэй хольж хутгана. Зутангаа хоёр салфетка дээр зузаан түрхээд нүдэн дээрээ тавина. 20 минут байлгаад угаана.

Хүйтэн цай. Цайгаар нүдээ угаагаад тос түрхэнэ. 10 минутын дараа илүүдэл тосыг арчиж авна.

Луувангийн маск.

Арилгасан лууванг маш жижиг болгож үрээд зутан болгоно. Зутангаа марлан дээр хэдэн давхар түрхээд нүдэн дээрээ түрхэнэ. 15 минутын дараа аваад нүдээ цайгаар угаана.
Нүднийхээ доод талд цөцгий түрхээд 15 минутын дараа хүйтэн цайгаар угаах нь маш сайн.

Ээдэмний маск. 3 цайны халбага ээдэм дээр 2 цайны халбага зөгийн бал нэмээд холино. Тос шиг юм үүсэх ба үүнийгээ нүднийхээ доор түрхээд 25 минутын дараа сүүгээр арилгана.

Ээдэмний жин. 2 цайны халбага шинэхэн ээдэм дээр 1цайны халбага сүү нэмээд марланд боож нүдэн дээрээ тавина. 15 минутын дараа хүйтэн цайгаар угаана.

Хатаасан укропны жин:

2 цайны халбага хатаасан укроп дээр хагас стакан буцалсан ус нэмээд 15-20 минут тавь. Дараа нь хөвөнд шингээгээд нүдэн дээрээ 20 минут тавиад угаана.

Уруул арчлах маск:

Цөцгийн тосыг бага зэрэг халаагаад дээр нь цайны халбаганы тал хэртэй какао нэмж сайтар хутгана. Минут орчим буцалгаад, дараа нь хөргөн уруул дээрээ түрхээд 30 минут байлгана. Ингээд бүлээн усаар угаана.
Урууланд ургамлын тос, зөгийн бал, шинэ цөцгий түрхэж болно.
Уруулаа эрүүл өнгөтэй байлгахын тулд орой болгон сойзоороо массаж хийх хэрэгтэй. Ийм массажны дараа зөгийн бал түрхэх хэрэгтэй.

Духны үрчлээг арилгах:

Духан дээр чинь үрчлээ гарсан бол давсалсан өргөст хэмхээр маск тавина. Дараа нь голоос нь баруун тийш, дараа нь зүүн тийш арчаарай.

Өндөгний цагааныг гурван удаа түрхэх:

Эхний удаа түрхээд хатахаар нь ахиад түрх. Гурав дахь удаагаа түрхсэний дараа бүлээн усаар угаана. Энэ арчилгааг нүүрэн дээр үрчлээ гарсан үед ч гэсэн хэрэглэж болно..

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.