Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Шумуул таныг хазаж буй 5 шалтгаан
Фото

Шумуул таныг хазаж буй 5 шалтгаан

coolBy cool08/17/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Зарим хүнийг шумуул хаздаггүй хэрнээ зарим хүнтэй энэ жижиг шавьж “найзлах” тун дуртай байдаг.
Америкийн шумуулыг судлах албаны мэргэжилтэн Жосеп Конлон шумуул таниас салдаггүй таван шалтгааныг нэрлэсэн байна.
Жирэмсэн эмэгтэй бол
Эрдэмтэд олон тооны судалгаагаар шумуулнууд бие давхар хүний цусанд илүү дурладаг гэдгийг тогтоожээ. Эмэгчин шумуулд нүүрс төрөгчийн давхар исэл хэрэгтэй байдаг тул хүүхэд тээж буй эмэгтэй хүнийг гол байгаа болгодог гэнэ. Ялангуяа 28 долоо хоногоос хойш төрөх дөхсөн эмэгтэйчүүд шумууланд хазуулах магадлал бусад эмэгтэй хүнийг бодвол 21% их байдаг аж. Түүнчлэн бие давхар эмэгтэйчүүдээс гардаг дэгдэмхий үнэр шумуулыг өөртөө татдаг байж болно хэмээн Корнелл их сургуулийн доктор Лаура Харрингтон үзэж байна.
Хөлсөрхөг бол
Хэрвээ та гадаа ажиллах шаардлагатай болвол шумуулны хоол болох нь тодорхой. Учир нь биеийн хөлсний үнэрээр шумуул хоол хаана байгааг төвөггүй олж мэддэг. Биений дулааны хэм өндөр байх тусам тэд таныг онилох болно.
0 бүлгийн цустай бол
Зарим хүмүүсийн цусанд шумуул илүү дурладаг шалтгаан цусны бүлэг. Тэр тусмаа 0 бүлгийн цус бол шумуулны хувьд “цуйван” бололтой. Энэ талаар ноён Конлон “0 бүлгийн цус бусад цусны бүлэгтэй харьцуулахад шумуулыг өөртөө татах содон үнэртэй байдаг” гэж тайлбарлажээ.
Шар айраг уусан бол
Шумуул ч бас шар айрганд дуртай бололтой. Эрдэмтэд Өмнөд Африкт нэгэн сонирхолтой судалгаа явуулж байв. Тэд нэг хүнд шар айраг, харин өөр нэг хүнд зөвхөн ус өгчээ. Ингээд тодорхой хугацааны дараа шумуул хэрхэн айчилсныг тодруулахад, алкахолик хэрэглэсэн хүний биед илүү үзэгдсэн байна. Гэхдээ эрдэмтэд энэ үзэгдэл зүгээр нэг тохиолдол байв уу, үнэхээр шар айраг шумуул татах гол шалтгаан болдог уу гэдгийг баттай тодорхойлж чадаагүй юм.
Таны ген өвөрмөц бол
Ихрүүд зэрэг хүмүүс шумуулны бай болдог шалтгааныг генийн онцлогтой холбон тайлбарладаг. Энэ талаар Эрүүл ахуй, халуун орны анагаах ухааныг судлах Лондоны их сургуулийн эрдэмтэд мэдэгджээ. Сонирхуулахад, шумуул хэмээх энэ шавьж 47 шүдтэй. Дэлхий даяар 300 төрлийн шумуул бий. Тэднээс шар шумуул, чикунгунья, болон Азийн бар шумуулны төрөл зика вирусын халдвар тээж байдаг аж. Гэхдээ 3000 төрлийн шумуул бүгд цусаар хооллодоггүй. Зарим нь өндөгний уураг иддэг болохыг тогтоосон байна.
ШУМУУЛНААС ХАМГААЛАХ ШИЛДЭГ АРГА:
Хэрвээ та дээрх тохиолдолд урт өмд, цамц өмсөх нь шумуулнаас өөрийгөө хамгаалах шилдэг арга юм. Түүнчлэн шумуулны цацлага байнга хэрэглэх нь таныг энэ жижиг “мангаснаас” аварна. Гэхдээ шумуулны эсрэг цацлага бүх хүнд тохирдоггүй. Өөрийнхөө арьсанд тохирох цацлага хэрэглэхийг эрдэмтэд зөвлөдөг байна.

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Дуучин Анугийн халуухан төрх олны харааг булаав

06/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.