Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

    05/16/2025

    О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

    05/16/2025

    Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

    05/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Ажлын эхний өдрийг хэрхэн эрч хүчтэй эхлүүлэх вэ
Зөвөлгөө

Ажлын эхний өдрийг хэрхэн эрч хүчтэй эхлүүлэх вэ

Эрхэм админBy Эрхэм админ05/11/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ажлын эхний өдрийг хэрхэн эрч хүчтэй эхлүүлэх вэ

Даваа гарагийн өглөө амарсан биш харин ч илүү ядарчихсан босч ирдэг үе бидэнд олон тохиолддог.

Дахиад хоёр өдрийн амралт хэрэгтэй юм шиг санагдах үе ч гардаг.

Долоо хоногийн эхний өдрийг эрч хүчтэйгээр эхлэж байхын тулд дараах хэдэн зөвлөгөөнд анхаарал хандуулаарай:


Ажлыг ажил дээрээ орхи

Бидний ихэнх нь амралтын өдрүүдээр ажиллах үүрэгтэй мэтээр боддог. Зарим хүмүүсийн хувьд удирдлага, хамтран ажиллагсдын зүгээс шаардаагүй үед ч амралтын өдрүүдээр ажиллах дадлыг зүгээр л өөрсдөө бий болгочихсон байх нь элбэг.

Хэрэв тийм бол яагаад амралтын өдөр ажиллах болоод байгаагаа өөрөөсөө асуу.

Ажлын өдрүүдэд дуусгаж амжаагүй ажлаа хийхийн тулд амралтын өдрүүдэд ажиллах хэрэгтэй болоод байгаа бол ажлын өдрүүдийг үр бүтээлтэй өнгөрөөх талаар бодох хэрэгтэй.

Танд ажлыг хойш тавьдаг асуудал байгаа юм биш биз?

Эсвэл ажлын өдрүүдэд анхаарал сарниулах, ажилд саад болдог зүйлс байгаад байна уу?

Facebook, Twitter зэрэг сошиал медиа хэрэглээ ажлын цагаас чинь хумслаад байна уу?

Яг цагт нь ажлаа дуусгахад ямар асуудлууд гараад байна?

Энэ бүх асуултанд хариулах гээд үз. Тэгээд хариултандаа шинжилгээ хий. Харин ажлаа амралтын өдрүүдэд авч явдаг бол даруй зогсоо!!!

Бүх ажлаа мартаад нэгхэн өдөр санаа амар амрахад үнэхээр хэцүү үе заримдаа гардаг. Гэхдээ зөвхөн ажлын талаар санаа зовох биш одоо өөрийнхөө амьдралын талаар илүү санаа тавих цаг нь иржээ.

Бодлоо чөлөөл

Ажлын талаарх бодлоос өөрийнгөө түр ч гэсэн чөлөөлж сурах хэрэгтэй. Энэ нь огт өөр, цоо шинэ мэдээлэл хүлээн авах боломжыг өөртөө гаргаж өгөх хамгийн шилдэг арга.

Энэ үед л өдөр тутмын ажилтай үед чинь огт орж ирээд байдаггүй цоо шинэ санаа гарч ирдэг. Ажлын өдрүүдэд бид хэт завгүй байдаг. Ямар нэг ажил дуусгахаар махран сууж байх үед, ажлын явцын талаарх мэдээ, мэдээллээр бөмбөгдүүлж байх үед бидний анхаарал тэр л зүйлүүдэд чиглэгдсэн байдаг.

Тиймээс амралтын өдрүүдэд л гадуур алхаж, спортоор хичээллэж эсвэл зүгээр л нүдээ аниад хэвтэж байхдаа өөрийгөө өдөр тутмынхаа ажлын талаарх бодлоос чөлөөл. Энэ үед гар утас, зөөврийн компьютераа ч унтраа. Эс бөгөөс таны анхаарлыг тэр л зүйлс татах болно. Ийм л үед танд жинхэнэ хэрэгтэй цоо шинэ санаа таны толгойд нисэн орж ирэх болно.

Жижиг сажиг зүйлсээ амжуул

Яг үнэндээ ажлын өдрүүдэд хамгийн ихээр санаа зовоодог зүйлс нь өдөр тутмын хувийн жижиг сажиг ажлууд байдаг. Тэгвэл энэ амралтын өдрүүдийг энэхүү хийж амжаагүй жижиг зүйлсийг бүгдийг нь дуусгахад ашигла. Цаашид иймэрхүү ойр зуурын ажлуудыг, жишээ нь шүдний эмнэлэгт цаг авах гэх мэт 5 минутын дотор л хийж болох ажлуудыг тэр дор нь тухайн бүрт нь бүрэн хийж, дуусгаж сурах хэрэгтэй. Ингэснээр жижиг сажиг ажлууд овоорч, ажлын тань бүтээмжээс хойш татахаас сэргийлэх болно.

Амралтын хүч

Ажлын өдрүүдэд үр бүтээлтэй ажиллахын тулд танд хангалттай эрч, хүч хэрэгтэй. Харин амралтын өдрүүдэд, ажлын дараа тогтмол ажилтайгаа холбоотой байх, ажлынхаа талаар санаа зовж байх нь биднийг амарч, эрч хүчээ сэлбэхэд хамгийн их саад болдог.


Интернэт, 3G, гар утас таблет гэх мэт технологийн дэвшил нь биднийг хаанаас ч, хэзээ ч ажилтайгаа холбоотой байх боломжоор хангаж, бид ч байнга ажилдаа анхаарал хандуулж байх муу зуршилтай болсоор байна. Энэ нь улам даамжиран угаасаа л байнга ажиллаж байх ёстой мэт байдалд биднийг оруулдаг.

Яг энэ л дадал хүмүүсийг ядаргаанд орох, ажлаас халширах, эрүүл мэндээ муутгах шалтгаан болж байдаг. Амрах цаг гаргаж, хангалттай унтаж амарч, ажлаасаа, ухаалаг утаснаасаа хөндийрч сурах нь ажлын өдрүүдийг үр бүтээлтэй өнгөрөөх үр дүнтэй арга.

Хангалттай амарсаны дараах Даваа гараг эрч хүчтэй эхэлж, дараа, дараагийн ажлын өдрүүд үр бүтээмж өндөр өнгөрөх болно.

Танд амжилт хүсье!

Эх сурвалж: Forbes сэтгүүл

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.