Дуучин Д.Отгонжаргал баячуудын хороололд төвхнөхөөс татгалзжээ
Яруу тансаг хоолойгоороо үеийнхээ уран бүтээлчдийг түүчээлдэг дуучин бүсгүй бол Д.Отгонжаргал. Эрх танхи, эрхэмсэг гоо үзэсгэлэнг өөрөөсөө цацруулдаг дуучин бүсгүй баячуудын хороололд төвхнөхөөс татгалзсан сурагтай.
Тэрээр өөрийнхөө хуучин байрыг томруулахаар, орон сууцны эрэлд гарсан гэнэ шүү.
Тэгж яваад Зайсангын “тэнгэрт хадсан” өндөр үнэтэй орон сууцыг худалдахаар зэхэж буй нэгэнтэй таарчээ. Харин тэрээр “Хөлийнхөө хэрээр хөнжлөө жийе. Тийм их мөнгөөр байр авч байхаар бичил бизнес болгоод хэдэн хүнийг цалинжуулаад, улсдаа нэмэр болъё” гэж ширүүхэн хэлээд гарч одсон аж.
Тус байр нь гаднаа бассейн, гүйлтийн зам битгий хэл зүлэгжүүлэлт, харуул хамгаалалтгүй хэрнээ 1,4тэрбумын ханштай хаус хороолол юм байна.
Ямартаа ч, дуучин бүсгүй баячуудын хороололд төвхнөхөөс татгалзжээ.