Мэдээж уур амьсгалын хувьд манайхыг бодвол дулаан, чийглэг учир тэдний арьсанд нөлөөлдөг байх. Тэгвэл Солонгост очсон монгол бүсгүйчүүдийн арьс яагаад тэдэн шиг байж чаддаггүй вэ?
Тэгвэл Солонгос бүсчүүдийн гоё арьсны нууцыг naver.com нийтлэжээ
Солонгос бүсгүйчүүд нүүрний энгэсэг тавихаас илүү арьсаа маш сайн арчилдаг. Тэд орой бүр нүүрээ 6-8 алхмаар сайтар цэвэрлэдэг.
Солонгос бүсгүйчүүдийн өдөр тутмын арьс арчилгааг танилцуулъя.
Нүүрээ өөрийн арьсанд тохирох салфеткаар арчих эсвэл нүүр цэвэрлэгч сүүн шингэнээр арчина.
Дараа нь нүүр угаагчаар сайтар угааснаар арьс бүрэн гүйцэт цэвэрлэгдсэн гэж үздэг.
Мөн шаардлагатай гэж үзвэл гуужуулагч ашиглаж, үхэжсэн илүүдэл арьсаа цэвэрлэдэг.
Нүүрийг хөөсөөр угаасны дараа арьсан дахь “рН баланс” алдагддаг тул тоникоор арчиж тэнцвэржүүлэх ёстой байдаг.
Арьс чангаруулах, хөгшрөлтөөс сэргийлэх, чийгшүүлэх зэрэг олон төрөлтэй серумыг сонгон хэрэглэнэ.
Бага зэргийг арьсандаа түрхэж, хурууны өндгөөр зөөлөн товшиж шингээнэ.
Нүүрэндээ чийгшүүлэх маск тавьж, амарч хэвтэх бөгөөд ингэснээр тэдний арьс амарч, улам залуужиж байдаг юм.
Энэ бүхний дараа зовхины тос түрхэж анхаарлаа хандуулдаг аж. Нүдний доод тал болон зовхины арьс маш нимгэн тул зөөлөн товшиж түрхээрэй.
Хамгийн сүүлд тосоо түрхэх бөгөөд арьсны тослогийн хэмжээнээс хамаарч нимгэн, зузаан түрхэхээ тааруулах ажээ.