Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ДЭМБ: Covid-19 өвчин хэзээ ч устахгүй байж магадгүй
Мэдээ

ДЭМБ: Covid-19 өвчин хэзээ ч устахгүй байж магадгүй

Эрхэм админBy Эрхэм админ05/14/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шинэ төрлийн коронавирусээр халдварладаг Covid-19 өвчин нь ДОХ шиг бүрэн устдаггүй өвчин болж хүмүүсийн дунд үлдэх магадлалтайг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр анхааруулжээ.

“Бидний хувьд бодит байдалтай эвлэрэх нь чухал гэж би бодож байна. Одоогоор хэн ч энэ өвчнийг хэзээ устаж арилах талаар хэлж чадахгүй байна” гэж Женевт болсон онлайн хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын шуурхай хөтөлбөрийн захирал Майк Райан мэдэгдсэн байна.

Коронавирусийн эсрэг вакцин гарсан ч өвчин бүрэн устахгүй, харин хүн төрөлхтөн Covid-19-ийг хяналтдаа оруулж чадна гэж тэр дүгнэжээ.

Ингэхдээ хэдийгээр вакцин нь гарсан ч улаан бурхан өвчин бидний дунд байсаар байгааг Райан жишээ болгон ярьсан байна.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд коронавирусийн эсрэг вакцин бүтээх 100 гаруй төсөл хэрэгжиж байгаагаас нэлээд хэд нь клиник туршилтын шатандаа ороод байгаа.

Дэлхийн улс орнууд өнөөдөр хорио цээрийн дэглэмээс хэрхэн хэвийн амьдралд эрсдэл багатай шилжихэд бүх анхаарлаа хандуулаад байна. Өөрөөр хэлбэл коронавирустэй зэрэгцэн амьдрах цаг үед шилжих гэж байна.

Жон Хопкинсийн их сургуулийн гаргасан тоо баримтаар бол өнөөдөр дэлхий даяар нийт 4,297,073 халдварын тохиолдол бүртгэгдэж, 294,250 өвчтөн нас баржээ. Нийт 1,508,646 өвчтөн бүрэн эдгэрсэн байна.

Лхагва гарагт Африк тивийн Лесото улсад анхны халдварын тохиолдол бүртгэгдсэнээр тус тивийн бүх 54 улсад коронавирусийн халдвар тархжээ.

Харин Африк тивийн жижиг арал улс Мавритус (Маврики ч гэдэг) коронавирусийг ялж, бүх өвчтөнөө эмнэлгээс гаргасныг өчигдөр зарласан байна.

Энэтхэгийн далайд оршдог энэ улсад яг одоо ганц ч халдвар тээгч байхгүй бөгөөд сүүлийн 17 өдрийн турш ганц ч тохиолдол илрээгүй гэнэ. Африк тивийн ихэнх улсуудад цар тахал дэгдэж эхлээгүй байхад Мавритуст коронавирус тархаж, оргил үедээ 332 хүнийг өвчлүүлж, 10 хүн нас барж байжээ.

Халдварын хамгийн олон тохиолдолтой 10 улсын тоо баримт:

Улс Халдварын тохиолдол Эндэгдэл Харьцаа

1 АНУ 1,381,696 83,356 6%

ОХУ 242,271 2,212 1%

3 Их Британи 230,984 33,263 14%

4 Испани 228,030 26,920 12%

5 Итали 222,104 31,106 14%

6 Бразил 180,737 12,635 7%

7 Франц 178,184 27,077 15%

8 Герман 173,824 7,792 4%

9 Турк 143,114 3,952 3%

0 Иран 112,725 6,783 6%

Эх сурвалж: Reuters, AFP

дэлхийд
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.