Хэдхэн жилийн өмнө сэтгэлтэй залуугаа сайн найздаа алдан араараа тавиулж, нус нулимс болж явсан дуучин Э.Чулуунчимэг өдгөө шинэхэн дурлалдаа учраад буй.
Тэрээр Улсын начин Д.Цэрэнтогтохтой хайрын романс үүсгээд жил гаруйн хугацааг үджээ.
Өөрсдийгөө үерхэлийн хэмжээнд яваа гэх хосууд хамтран амьдарч эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ.
Нас чацуу, зүс ойролцоо тэд хаа явсан газраа жаргалтай нь аргагүй хөтлөлцөн гүйх болсон нь яг л 18-т шиг хэмээн тодотгосон юм.
Үүнийг батлах гэсэн мэт, дуучин бүсгүй, бөх залуу хоёр өөрсдийн хувийн цахим хуудаснаа жаргалтай дурсамжуудаа мөнхлөн үлдээдэг болжээ.
Ямартаа ч, дурлалт хосуудын хуримын зар тун удахгүй сонсогч, үзэгч фенүүдэд нь дуулдахын ерөөл тавья.