Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

    06/15/2026

    Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Аялагч Г.Ганхүү Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр болжээ
Папарацци

Аялагч Г.Ганхүү Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр болжээ

Эрхэм админBy Эрхэм админ05/17/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шар айраг” хамтлагийн дуучин, аялагч Г.Ганхүүг олон түмэн “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгээр нь андахгүй. Тэрбээр “Шар айраг” хамтлагийн ахлагч, дуучин, үүргэвчтэй аялагч, Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, Иргэний зориг намын удирдах зөвлөлийн гишүүн, хөтлөгч, шүүгч гээд олон ажил алба хашиж явсан нийгмийн идэвхтэй нэгэн. Аялагч Г.Ганхүү энэ удаа 2020 оны УИХ-ын сонгуульд “Зөв Хүн – Электорат” эвсэлээс Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр болжээ.

“Зөв хүн электорат эвсэл” буюу Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс намууд 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ өчигдөр /2020.05.16/ зарласан. Тэрбээр энэ үеэр сэтгэгдлээ хуваалцахдаа “Миний хувьд жаахан зохимжгүй хувцас өмсч ирсэндээ хүлцэл өчье. Гадуур ажилтай явж байгаад хувцсаа сольж амжсангүй. Одоогоос хоёр жил гаруйн өмнө “Электорат” хэмээх хөдөлгөөн байгуулагдсан. Энэ хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан хүний нэг нь би. Энэ хөдөлгөөн орон даяар зөв хүний эрэлд гарсан. Нийт 2000 гаруй нэр цугларснаас өнөөдөр 76 хүний нэрээ дэвшүүлж байна. Би хамгийн ахмад нь байх. Энэ сайхан залуучуудтайгаа мөр зэрэгцэн, нэг эвсэлээс 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн нь нэр төрийн хэрэг” хэмээн хэлсэн юм.

Аялна, улстөржинө, хамтлагт дуулна, компанийн захирлын алба хашина, ууланд авирна, усанд шумбана гээд төрөл бүрийн авьяастай тэрбээр төрж өссөн дүүрэгтээ нэр дэвшиж байгаагаа мэдэгдлээ. Элдэвтэй Г.Ганхүү хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Би газрын зураг тавьж байгаад тэмдэглэл хийж үзсэн л дээ. Гэтэл 106 орон байсан шүү. Яг үнэндээ би өөрөө ч итгээгүй. Үүнээс Бутан хамгийн гайхалтай нь байсан. Үнэхээр сайхан гэгээлэг хүмүүстэй. Харин Словакт явж байхдаа машинаасаа бүх ачаагаа алдчихаж билээ. Энэ нь миний аяллын хамгийн сонин тохиол болсон доо. Миний хувьд залуустаа хоёр орноор очоод үзээсэй гэж зөвлөмөөр байдаг. Японд болон Энэтхэгт очих хэрэгтэй. Японд очсоноор хариуцлага, хүндлэл, цаг барих хичнээн чухал вэ гэдгийг мэдэх болно. Харин Энэтхэг юм уу Бангладешт очвол Монголд төрсөндөө баярлана гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан байдаг.

улс төр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.