Н.Номтойбаярын хүүхдүүд анх удаа ил гарав
Өдгөө Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээр “шогшож” яваа УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хүүхдүүд анх удаа ил гарлаа.
Тэрээр гурван эхнэрийн албан ёсны 4 хүүхэдтэй. Том хүү Н.Мөнгөншагай Н.Номтойбаярыг 17 насанд нь аав болгосон бөгөөд өдгөө хэдийнэ эрийн цээнд хүрсэн “цэргийн дарга” болохоор зэхэж яваа залуу.
Харин тус гэрэл зурагт гарсан охид бол Н.Номтойбаяр, Мандухай нарын дундаас төрсөн охид. Тэд хэдийгээр ээжтэйгээ хамт амьдардагч, амралтын өдөр аав дээрээ ирж эрхэлсэн шигээ, бяцхан хөөрхөн дүүтэйгээ тоглож өнждөг гэнэ лээ.
Харин Н.Номтойбаярын бага хүүг төрүүлсэн бүсгүй бол Э.Номин.
Хэвлэлийнхэн түүнийг Намуун хэмээн буруу нэрээр бичдэг.
Э.Номины хувьд өмнө нь найруулагч Б.Тамиртай дэр нэгтгэх хэмжээний дотно байсан ч, юунаас болсон юм бүү мэд Н.Номтойбаярын “бага” эхнэр болсон.
Э.Номин Н.Номтойбаярын хүүхдийг төрүүлж хамт амьдрах үедээ гэрээ үзэглэн гэрлэлтээ батлуулсан гэдэг.