Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

    06/15/2026

    Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

    06/15/2026

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Мягмар гаригт хүнд мөнгө зээлдүүлж болдоггүй
Зөвөлгөө

Мягмар гаригт хүнд мөнгө зээлдүүлж болдоггүй

Эрхэм админBy Эрхэм админ05/19/2020Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Мягмар гаригт хүнд мөнгө зээлдүүлж болдоггүй

Мөнгөтэй байх фенгшүйг танилцуулж байна.
Танд ирж буй орлого 10 000 ч бай, тэрбум ч бай ирэх бүрдээ том жижиг биетэй ирдэг. Тухайн орлогоос дээжийг нь авч өөртөө үлдээж байгаарай. Харин үлдсэнийг нь бүгдийг нь үрсэн ч болно.

• Нар жаргасны дараа мөнгөө тоолбол мөнгө тогтдоггүй, өглөө тоолж байгаарай. Нар жаргаснаас хойш эд хөрөнгө, мөнгөө гадагш гаргаж болохгүй. Орой үдэш хогоо хаявал ядуурч хоосроно.

• Машин байр хонь малаа зарах гэж байгаа бол ногт, цулбуур, хадаг, сахиусаа заавал авч бай хэрэгтэй. Авалгүй хамт өгөөд явуулбал буянаа өгнө гэсэн үг.

• Мөнгөөр тасрахгүй байя гэвэл хумсаа мягмар, баасан гарагт авч байгаарай. Мөн сарын шинэ дээр ба эсвэл арван тавны сартай байхад хумсаа авч байгаарай.

• Мөнгө олсон бол гэртээ доод тал нь гурав хонуул. Орсон орлого бүрийнхээ 20%-ийг юунд ч үрэхгүй хадгалахыг хичээгээрэй. Өр зээл авсан бол заавал төлж дуусга. Хэрвээ хуучин ондоо өр зээлээ төлж чадахааргүй, мөн болоцоогүй бол хаана ямар газар, ямар хүнд өртэйгөө цаасан дээр тодорхой бичээд, битүүний орой төлж байгаагаар бичээд, бурханыхаа өмнө тэр цаасаа тавьж 3 хонуул.
• Ширээн дээр мөнгө тавихгүй байхыг хичээгээрэй. Ширээний бүтээлгэн доор жаахан мөнгө хийхэд гэрт дандаа мөнгөтэй байхаас гадна хулгай орж, гарлага гарахгүй.

• Зээлж авсан мөнгийг авснаасаа бага мөнгөн тэмдэгтээр өг. Мөнгийг зүүн гараараа авч баруун гараараа өгдөг. Мөнгө өөрөөс чинь зугтаад явчихгүйн тулд гуйлга гуйсан хүнд мөнгө өгөхдөө ямар ч тохиолдолд уг хүний нүд рүү бүү хараарай.

• Нар жаргах үед бусдад бүү мөнгө зээлдүүл. Харин өөрөө зээлдэж авах бол үдээс өмнө үүнийг хийгээрэй.

• Ням гарагт бусдад мөнгө бүү зээлдүүл. Даваа гаригт санхүү, мөнгөтэй холбоотой үйлдэл бүү хий. Энэ өдөр бусдад мөнгө зээлүүлэх, бусдад өрөө төлөх юм бол мөнгө орж ирэхгүй гэж үздэг. Мөн даваа гаригт хүнээс битгий мөнгө зээлээрэй. Мягмар гаригт битгий хүнд мөнгө зээлдүүлээрэй. Баасан гаригт өрөө битгий төлөөрэй.

• Таны ажиллаж байж олсон мөнгө танай гэрт тогтоосой гэж хүсч байгаа бол орлого олсон өдрөө нэг ч төгрөг үрэлгүй гэртээ нэг хонуулах хэрэгтэй.

• Хөршдөө талх, давс зээлдүүлж болохгүй, учир нь хангалуун байдал танай гэрийг орхиж, өөр гэр бүл рүү очно.

• Хавирган саранд мөнгөө харуул: Хавирган сартай үдэш халаасанд дахь мөнгөө шаржигнуулахад л хангалттай.Сар томрох тусам таны халаасан дахь мөнгө үржинэ. Харин энэ зан үйлийг гүйцэтгэсний дараа хүлээх хэрэггүй, мартчих. Учир нь хүлээх тусам уддаг.

• Мөнгөөр тасарахгүй байх: Нүхтэй зоосон мөнгө буюу нугалж тахийлгасан зоосыг халаасандаа хийж явбал мөнгөөр тасардаггүй. Ийм зоосыг олоход амаргүй ч тусгайлан бэлдэж болно. Заншил ёсоор ням гаригт, тэгэхдээ шинийн 4- 12-ны хооронд оройн 23.20-24.10 цагийн хооронд зоосоо нүхэл, эсвэл бага зэрэг нугал.

• Сүм хийдэд очихдоо: Хэрвээ та засал ном хийлгэхээр сүм хийд рүү явбал баруун хөлийнхөө өсгий дор зоосон мөнгө хийгээрэй. Ингэсэн хүн мөнгөний асуудалд үргэлж аз хиймортой байна.

• Эд хөрөнгийг өөртөө хэрхэн татах вэ?: Маш богино хугацаанд баяжихын тулд оросууд маш энгийн зан үйлийг хийдэг. Тэд пүрэв гаригт нүүр гараа угаахдаа алтан буюу мөнгөн сав суулганд ус хийж угаадаг.

• Бусдаас мөнгө зээлдэхийг хүсвэл…: Хэрвээ та хэн нэгнээс мөнгө зээлдэх гэж байгаа бол халаасандаа гүзээлзгэний навч, ишийг хийгээд очвол хэн ч танд татгалзахгүй. Гүзээлзгэний навч, иш нь хатсан байж болно.

• Түрүүвчээ хоослох нь ядуурахын цондон: Хэрвээ таны мөнгө дуусч байвал сүүлчийн мөнгөөрөө юм бүү ав, түрүүвчээ бүү хоосол.Эс тэгвэл мөд мөнгөтэй болохгүй.

• Толь мөнгийг бэлгэддэг: Толинд мөнгийг бэлгэдэх чанар бас буй. Толийг гал тогооны өрөөнд, эсвэл зочны өрөөнд ширээний хажууд өлгөвөл эд баялаг, мөнгө хөрөнгийг гэрт даллан авчирдаг.

• Мөнгөн зоос: Усанд орохдоо мөнгөн зоос хийж орвол сайн гэнэ. Пүрэв гаригт энэхүү зан үйлийг хийдэг. Та усанд орохын өмнө тоссон усныхаа өмнө зогсоод анхааралтай ширт. Дотор нь бөөн мөнгө байна, ус мөнгийг хандалж, мөнгөтэй энергийг өөртөө шингээж авч байна гэж төсөөл.

• Мөнгөний ид шид ба түрийвч: Хямд түрийвч бүү ав. Маш үнэтэй биш гэхэд боломжийн үнэтэй, мөнгийг том бага дэвсгэртүүдээр нь ялгаж хийх халаастай байх ёстой. Хэрвээ та түрийвчээ үнэтэй авсан бол энэ мөнгө танд нэн удахгүй эргэж ирнэ. Тэр бүү хэл хэд дахин нэмэгдэж ирнэ. Түрийвчинд тохирох хамгийн сайн материал бол арьс, илэг юм. Мөн даавуун материалтай түрийвч байж болно. Газрын болон материалын өнгөнүүд буюу хүрэн, хар, шар болон шар өнгөний бүх дагавар өнгө, түүнчлэн алтлаг өнгийг сонго. Бас мөнгө уранхай халаас, тасархай товчинд дургүй шүү. Түрийвчээ хэзээ ч битгий хоосон байлгаарай. Ядахдаа л хэдхэн мөнгө ч болтугай байж байг. Мөн таны түрийвчинд “азын мөнгө” заавал байх хэрэгтэй (анхны цалин, сайн хүнээс авсан мөнгө, амжилттай гэрээ хэлэлцээрийн мөнгө г.м.). Энэ мөнгийг хэзээ ч үрж болохгүй, учир нь энэ бол таны азын сахиус.

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.