Одоогоос 10 гаруй хоногийн өмнө зохиолын дууны “Учиртай гурван толгой” гэгдээд буй МУСТА Б.Болд бусдын хамрыг хугартал зодож гэмтээжээ.
Хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар дуучин Б.Болдод зодуулсан хүн нь дуучин Б.Гүрбадам гэнэ.
Хэрэг болох үед Б.Болд согтуу байсан гэх бөгөөд тэрбээр экс эхнэрээ Б.Гүрбадамтай хардаж хамрыг нь хугартал цохьсон гэх мэдээлэл байна.
Бид энэ мэдээллийг албан эх сурвалжуудаас тодруулан эргэж мэдээлэх болно.