Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Ээжийн сэтгэл зүйн асуудал хүүхэд төрүүлснээс хойш дор хаяж 4 жил үргэлжилдэг
Зөвөлгөө

Ээжийн сэтгэл зүйн асуудал хүүхэд төрүүлснээс хойш дор хаяж 4 жил үргэлжилдэг

Эрхэм админBy Эрхэм админ05/31/2020Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Миний хувьд ээжийн сэтгэл зүйн асуудал хүүхэд төрүүлснээс хойш дор хаяж 4 жил үргэлжилдэг.

Ялангуяа хүүхэд 3 нас хүрэх үе ээжийн сэтгэл зүйд хамгийн эмзэг цаг үе. Өөрөө ч мэддэггүй байх нь элбэг.

Яагаад гэвэл хүүхдийн бие даах чадвар хамаагүй сайжирсантай зэргэцэн гэр бүл шинэ хүн, шинэ насанд дассан байх үе.

Гэтэл өдийд л ээж өөрийгөа анзаарч эхлэдэг. Өөрт нь сэтгэл гаргалт дутсаныг, өөрийгөө үл хайхран зүтгэснээ, бие сэтгэл нь хэр их өвдсөн байгааг гэнэт анзааран цочирддог… яг л энэ үетэй зэрэгцээд гэр бүлийнхэн үгээр дарамталж эхлэдэг… ажил хий, тийм юмаа хийсэнгүй, гарч орох гэлээ (гарахгүй байсаар бүгд тийм байх ёстой гээд кодлочихсон)….

??
Монголчууд төрсөн эхийг дээр үеэсээ “гам барих” хэрэгтэй гэж асарч халамжилж ирсэн уламжлалтай. Орчин үед айл бүр, ээж бүр өөр өөр хэв маягийг дагадаг ч хүүхэд төрүүлсэн ээжийг “нялх биетэй” хэмээдэг нь оргүй хоосон утгагүй зүйл огт биш.

Харамсалтай нь төрсний дараах гам ихэвчлэн махан биеийн халамжаас хэтрэхгүй. Хөлдүү маханд гараараа хүрэхгүй, усанд орж салхи авахгүй, чихээ бөглөнө, толгойгоо бооно, унтаж амарна гэх мэт. Мэдээж энэ бүхэн бүгд л цаанаа дөнгөж амаржсан ээжийг хайрлаж халамжилж буйн илрэл мөнөөсөө мөн.

Дээрх халамжийг авч чадаж байгаа ээжид маш их дэмтэй тустай. Харамсалтай нь төрсөн ээж бүр тэгэж халамжлаад туслаад өгөх ойрын хүмүүстэйгээ ойрхон амьдардаггүй. Нөхөр нь хүсэвч ажилтай завгүй байх нь их. Зарим тохиолдолд хажууд нь байгаа нөхөр нь туслаж дэмжихийг ч хүсэхгүй байх нь элбэг

ХАРИН бидний огтоос халамжилж анхаарч хичээдэггүй нэг зүйл бол нялх биетэй ээжийн сэтгэл санааны байдал. Дөнгөж шинэхэн ээж болоод юм бүхэнд суралцан, нойртой нойргүй дасаж байгаа энэ үед нь хамгийн ихээр ойр дотныхон нь, гэр бүлийнхэн нь стресстүүлдэг. Хүүхэд нь уйлахаар, өлсөөд байх шиг байна гэнэ. Уйлахаар нь өвдчихсөн байх гээд бас баахан ээжийг нь эргэлзүүлж, гэмийн мэдрэмжинд булна. Янз бүрийн зөв буруу нь мэдэгдэхгүй аргууд зөвлөнө, түүнийг нь дагахгүй бол бас үг хаяна, уурлана. Зарим айлд хадам бэрийн, хадам хүргэний чимээгүй тэмцэл өрнөнө. Нялх биетэй ээж дунд нь бөндөгнөнө. Тал бүрт тал засаж худлаа инээсээр эцэс сүүлд нь өөрөө мэдрэлийн гүн хямралд орчихсоноо ч мэдэхгүй шанална.

Хүн бүр хөөрхөн маамуугийн бондойж хөөрхөн болж буйг гайхан шагшицгаана. Харин ээжид ямар байгааг, сэтгэл санаа нь хэр аз жаргалтай эсвэл зовиуртай байгааг асуудаг билүү?

Төрсний дараах үе бол их сонирхолтой үе. Бүх хүмүүс автоматаар шинэхэн ээж хором бүрт аз жаргалд умбаж байгаа мэтээр харьцана. Мэдээж ихэнх тохиолдолд ээжүүд тийм гэж хэлнэ. Хааяа хааяа мэдрэгдэх зовиуртай зовлонтой сэтгэлээ уудлачих хүн улам ховордоно. Арай гэж сэтгэлээ нээтэл ойлгохгүй буруушаавал эсвэл үл тоомсорловол, дахин бүүр ч ярихгүй таг дарна. Бараг л ийм хөөрхөн аз жаргал болсон хүүхдээ тэвэрчихээд юун билиггүй юм яриад байгаа юм гэх нь холгүй ам таглана.

Ийм гунигтай харамсалтай тохиолдлуудыг сонсоод би тэр л танихгүй золгүй ээжийг маш ихээр өрөвддөг. Энэнээс өөрөөр өөрийгөө, дотоод сэтгэлийн өвдөлтөө илэрхийлэх арга олдоогүй, ямар их сэтгэлийн ганцаардал цөхрөлийг хэр удаан мэдэрсэн болдоо?!

Яагаад цуг амьдардаг хань нь, ээж аав нь, эгч ах дүү нь, найзууд нь гунигтай, аргаа барсан харцыг нь анзаараагүйн бэ?! Яагаад бие махбодийн өвдөлтийг тоож сүржигнэдэг шигээ сэтгэлийн өвдөлтийг тоодоггүй юм бэ? Цус алдвал заавал тайлбарлаад байлгүй эмнэлэг бараадаж тусламж эрнэ биз дээ? Тэгвэл сэтгэл санаа нь “цус алдаж” байгааг тоохгүй байсаар ийм зүйлд хүргэсэн биш үү?!

Одооноос эхлээд нялх биетэй маамууд тавьдаг анхаарлаа бас ээжид нь тавиач гуйя. Ээж гэдэг шинэхэн алдар нэрэндээ учраа олох гээд бойтоглож байгаа түүнийг хайрла л даа. Түүнд зөв буруу жижиг сажиг алдааг зөвшөөр л дөө. Хажуунаас нь бүгдийг нь битгий мэдэмхийрээд бай л даа. “Хүүхэд чинь мээмэнд чинь цадахгүй байгаа юм бишүү!” гэдэг санаандгүй хэлсэн үгс тань хэдэн ээжийн сүүг татрааж, нойргүй хонуулж, стресстүүлж уйлуулдаг гэдгийг та даанч мэдэхгүй.

Тусламаар байвал дуртай хоолыг нь хийчихээд бэлэн аваачаад өг. Хүүхдийг нь аваад салхинд гаргаад өг. Асууж байгаад зөвшөөрвөл гэрийн ажлаас нь нугалаад өг. Тэрнээс дураараа очоод, дуртай бүхнээ хийгээд, хажуугаар нь олон долон сэтгэлд сэвтэй үг ааш гаргаад нялх биетэй хүнээ халамжлах нэрээр өөрөө эрхлээд байвал тэр халамж биш шүү. Шинэхэн ээжүүдэд биеийн ядаргаанаас илүү сэтгэл зүйн ядаргаа илүү туйлдуулдаг.

Хүүхдийг хэдэн нас хүртэл бага балчир нялх гэдэг вэ тэр хүртлээ л ээжийг нь бас анхаарч баймаар байнаа.

За тэгээд өөрөө хямарч байгаагүй болохоороо би лав яагаачгүй гээд бусдын мэдрэмжийг үгүйсгээд байдаг төгс хүмүүс коммент бүү бичээрэй. Та нар мундаг сайхан юм, хүн бүр тийм биш учир дуугай өнгөрөөрэй.

Тэнгэрт ниссэн хоёр амь… бодолдоо хайрлан залбирмаар байна. Золгүй явдлаар нь олон хүн нүдээ нээж хажуудах эмзэг нэгнээ эмзэг үед нь илүү хайрлан энэрээсэй. ??

Uyanga Jn

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.